Эцэг Буш халдвар авч, эмнэлэгт хэвтжээ
2018-04-24

АНУ-ын Ерөнхийлөгчөөр 1989-1993 оны хооронд ажилласан Эцэг Буш цусны халдвар авч, яаралтай эмнэлэгт хэвтсэн талаар хэвлэлийн төлөөлөгч нь олон нийтэд мэдээллээ.

 

 

Өдгөө 93 настай Ерөнхийлөгч Хьюстон хотын эмнэлэгт хэвтсэн гэнэ.

 

Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа талаар гэр бүлээс нь мэдээлжээ. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчийн гэргий, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн ээж хатагтай Барбара Буш өнгөрсөн пүрэв гаригт 92 насандаа таалал төгссөн.

 

Хатагтай Буштай салах ёс гүйцэтгэхээр АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирцгээжээ.

 

Буш, Барбара нар. 1945 он Хуримын ёслол 

 

Буш, Барбара нар 1945 онд хуримаа хийсэн бөгөөд хэдхэн сарын өмнө хуримынхаа 73 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн аж. Хуримаа хийх үедээ Буш 17, Барбара 16 настай байсан бөгөөд тэд таван хүүхэдтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ХУЦААД БАЙ??? ӨӨРИЙНХӨӨ ЗУРГИЙГ ТАВЬЧИХААД ХҮНИЙ ОВОРЫГ ГАЙХ??? ӨӨРӨӨ БОЛ БҮҮР АЙМААР ОВОРТОЙ ЮМ БАЙГАА ДАА???
2020-05-26
ЗОЧИН:
ЧИ ӨӨРИЙНХӨӨ ЗУРГИЙГ ТАВЬЧИХААД ХҮНИЙ ОВОРЫГ ГАЙХ??? ӨӨРӨӨ АЯГҮЙ БОЛ БҮҮР АЙМААР ОВОРТОЙ ЮМ БАЙГАА ДАА???
2020-05-26
Peee...16 nastai gesen chin 30 garsan huuhen shig ovortoi bjee
2018-04-24
ЗОЧИН:
ЧИ ӨӨРИЙНХӨӨ ЗУРГИЙГ ТАВЬЧИХААД ХҮНИЙ ОВОРЫГ ГАЙХ??? ӨӨРӨӨ АЯГҮЙ БОЛ БҮҮР АЙМААР ОВОРТОЙ ЮМ БАЙГАА ДАА???