ЕБС-ийн 8214 хүүхдэд Д витамин уулгаж, туршилт явуулсан
2018-04-24

Нийслэлийн 15 сургуулийн 8214 сурагчид эмнэлзүйн судалгаа, биологийн туршилт хийсэн талаар “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-аас өнөөдөр /2018.04.24/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус ТББ-ын тэргүүн Б.Алтанжолоо, дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар нарын хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БСШУСЯ, ЭМЯ, “MHI” буюу “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ХХК-тай хамтран 2016 оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хугацаанд “Сүрьеэ өвчинг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” эм, эмнэлзүйн туршилт, судалгааны төслийг нийслэлийн ЕБС-иудад хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 15 сургуулийн сурагчдад долоо хоног бүр нэг тун Д витаминыг уулгаж, туршилт явуулж байна. Улмаар туршилтад хамрагдсан хүүхдүүдийн биед сөрөг нөлөө илэрсэн тухай  гомдол “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-д ирсэн аж.

 

Энэ талаар “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-ын дэд тэргүүн Ц.Эрхэмбаатар “Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд цусны шинжилгээ хийсэн байна. Харин сүрьеэгийн тархалт маш их байна. Танай хүүхдүүдэд Д витамин тарааж өгнө. Энэ нь үнэгүй. Иймд судалгаанд оролцооч гэсэн хүсэлт танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Ингэж эцэг эхчүүдийг төөрөгдүүлээд хүүхдүүдэд биологийн идэвхит бодисыг албадан уулгаж, эмийн туршилт судалгаа хийсэн байна. Манай эгчийн хүүхэд энэ туршилтад хамрагдаж, Д витамин хэрэглэсэн байгаа юм. Дүүгийн маань баруун талын уушги нь хатгаж өвдөөд биеийн тамирын хичээлдээ орж чадахгүй байдалд хүрээд байна. Дүү маань туршилтад орохоосоо өмнө эрүүл байсан. Туршилтын дараагаас уушги нь өвдөж, нүд нь ойр ойрхон анивчдаг, хичээлдээ идэвхигүй, сульдаа болсон. Энэ зөвшөөрлийг БСШУСЯ-наас олгосон. Бид Монголын хүүхдүүдэд туршилт хийсэн энэ үйлдлийг таслан зогсоохыг шаардаж БСШУСЯ, ЭМЯ, ХАХНХЯ-нд шаардлага хүргүүлсэн. Нэг л яамнаас хариу ирсэн” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

БСШУС-ын сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гаргасан тушаалын дагуу Монгол хүүхдэд Д аминдэм ба квантинферон тодорхойлох төслийн зохицуулах хороог долоон хүний бүрэлдэрхүүнтэй байгуулжээ. Мөн тус оны тавдугаар сарын 21-нд Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д аминдэмийн нөлөө” судалгааг 2015-2019 онд багтаан хэрэгжүүлэхийг Д.Ганмаа /Харвардын НЭМ сургууль/-д зөвшөөрсөн тогтоол гаргасан байна.

 

Дээрх тушаал, тогтоолыг үндэслэн 2015-2016 оны хичээлийн жилд Нийслэлийн зургаан дүүргийн 15 ЕБС-ийн 8214 сурагч төсөлд хамрагджээ.

 

Судалгаанд хамрагдаж буй сургууль:

 

113 дугаар сургууль-448

49 дүгээр сургууль 310

72 дугаар сургууль 950

37 дугаар сургууль 613

57 дугаар сургууль 398

34 дүгээр сургууль 278

60 дугаар сургууль 325

“Шавь” цогцолбор сургууль 1185

21 дүгээр сургууль 412

92 дугаар сургууль 472

65 дугаар сургууль 857

12 дугаар сургууль 840

107 дугаар сургууль

Дөрөвдүгээр сургуль 291

16 дугаар сургууль 335

Эдгээр сургуулийн 1-6 дугаар ангийн хүүхдүүдийг шинжилгээнд хамруулжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Б.Алтанжолоо “Судалгаа хийж байгаа нэрийн дор туршилт хийж байгаа энэхүү үйл ажиллагааг яаралтай таслан зогсоохыг Ерөнхий сайдаас хүс байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, салбар яам энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна. Монгол хүүхдийн оюун санаа, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хор хөнөөлийг үндэсний түвшинд харах, далд хэлбэрийн ноцтой зөрчлийг илрүүлэх урьдчилан сэргийлэхэд сонор сэрэмжтэй ажиллахыг шаардаж байна” гэв.

 

Монгол хүүхдэд Д аминдэм ба квантиферон тодорхойлох төслийн удирдагчаар Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хоол судлалын тэнхимийн судлаач Д.Ганмаа гэгч хүн ажиллаж буй юм байна. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ чинь судалгаа шүүдээ... Эцэг эх асран хамгаалагчаар нь гарын үсэг зуруулна.судалгаа хийж байж хөгжинө. Юм болгоныг муу болгох гэсэн хүмүүс байх юмдаа
2018-11-17
Hehe:
Uneheer l helj baigaa shig n' zuil baisan bol yamduud bolon yos zuin khoroo yugej zuvshuurhuvdee. Duraaraa poproh yem aa nuhduud.
2018-04-25
Ээж:
Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!!
2018-04-25
Ээж:
Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!!
2018-04-25
Ээж:
Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!!
2018-04-25
Ээж:
Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!!
2018-04-25
Зочин:
Захын дурак нь ямар ч баталгаа, нотолгоогүй мэдээлэл тарааж нөгөөхийг нь хэвлэл мэдээллийнхэн нь цааш сенсацалж байдаг бид хэдэн онд амьдраад байнаа? Д аминдэмийг дэлхий нийт хэрэглээд 100 гаруй жил болж байхад юун эм турших вэ. Харин ч ийм дэлхийн хэмжээний судалгааг монголчууд хийж байгаад бахархаж байна.
2018-04-24
Гадны эм вакцины бизнес хийдэг компаны гар хөл болж хэдэн халтар төгрөгөөр үр хүүхдүүдийн маань эрүүл мэндээр туршилт гээч юм зохион байгуулж ямар ч баталгаагүй хор уулгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.
2018-04-24
Хүүхдүүдэд янз бүрийн эмийн туршилт явуулах эрх хэнд ч байхгүй. Энэ ТББ ыг эрүүгийн хартуцлагад татаж дахиж ийм явдал гаргахгүй байх хатуу арга хэмжээ авх хэрэгтэй. Вакцинууд бас л асуудалтай.
2018-04-24
хэвлэлийнхэн бодолтой байгаач:
Ингэж ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй таамаг тавьж, гөрдөж байгаа хүмүүсийг баатар болгож шуугиулахаа хэзээ болих вэ? Ямар нэг хувийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн явуулга биш үү? Үр хүүхдийг маань аюулт сүрьеэгээс аврах санаачилга гаргасан хүнээс мөнгө олж болно гэж санасан хүмүүс шиг байна.
2018-04-24
irgen:
Bitamin D suriegees sergiildeg geed baigaa ym uu. Suriugiin uvchlul ih baigaa ni emch nartai chini holbootoi ym bilee.Shaltgaanaa zuv togtoo.Ulsiin huringuur buu toglo.
2018-04-24
zochin:
gadnii hurungu oruulaltaar l ene unetei vit-g taraaj bga bhda mnahan dandaa ingej mushgij guivuulna huurhiiduu
2018-04-24
irgen:
Bitamin D suriegees sergiildeg geed baigaa ym uu. Suriugiin uvchlul ih baigaa ni emch nartai chini holbootoi ym bilee.Shaltgaanaa zuv togtoo.Ulsiin huringuur buu toglo.
MHI:
Монгол улс нь сүрьеэгийн өвчлөлөөр ази номхон далайн бүсийн 37 орноос эхний 4 байранд ордог ба Глобаль сан ба ДЭМБ хийсэн 2015 оны үндэсний хэмжээний анхны томоохон сүрьеэгийн тархалтын судалгаагаар 15 дээш насны иргэдийн дунд халдвартай хэлбэрийн тархалт тооцоолж байснаас 3 дахин өндөр буюу 100.000 хүн амд 567 гарсан нь сүрьеэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн маш ноцтой асуудал болсныг нотолсон юм. Хүүхдийн дундах сүрьеэгийн өвчлөл дээр дурдсан насанд хүрэгчдийн дундах өвчлөлөөс өндөр байх магадлалтайг манай судалгаа нотлоод байна. Энэхүү судалгааны эхний үр дүнд үндэслэн хүүхдийн дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаад үндэслэн Сүрьеэгүй УБ аяныг тус байгууллагаас санаачлан УБ хотын ЭМГазартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчдад анх уулзахаар ирэхэд нь холбогдох мэдээллийг өгсөн боловч зориуд мушгин гуйвуулж мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Судалгааг хэрэгжүүлэгч байгууллага Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл ТББ
2018-04-24
MHI:
Хэвлэлийн мэдээ Монголын Эцэг эхчүүдийн Үндэсний зөвлөлөөс хийсэн хэвлэлийн бага хурлын дагуу дараахь мэдэгдлийг хүргэж байна. УБ хотын сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас хамгаалахад Витамин Д нөлөө судалгааны арга зүй нь АШУҮИС Эрдмийн зөвлөлөөр батлагдаж ЭМЯ Ёс Зүйн хороогоор зөвшөөрөгдсөн албан ёсны судалгаа болно. Энэхүү судалгааны арга аргачлал ба ёс зүй нь олон улсын стандартад нийцсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна.Судалгаанд хэрэглэгдэж буй бэлдмэл нь АНУ GMP стандартыг хангаж АНУд үйлдвэрлэгдсэн ба Монгол улсын МХЕГ лабораторид шинжлэгдсэн болно. Судалгааг дунд сургуулиуд дээр хийж байгаа тул мөн БСШУСЯ хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан болно. Энэхүү судалгаанд хамрагдаж буй УБ хотын 16 сургуулийн сурагчид нь 2015 -2016 оны хичээлийн жилд харагдсан ба судалгааны ёс зүйн дагуу асран хамгаалагч нар болон оролцогч хүүхдүүдэд судалгааг танилцуулж албан ёсоор зөвшөөрөл ба гарын үсгийг авч сайн дурын үндсэн дээр хийгдэж буй судалгаа болно. Судалгаанд хамрагдсан 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх шинжилгээг хийхэд нийт сурагчдын 10 хувьд сүрьеэгийн далд халдвар авсан нь илэрсэн бөгөөд дараагын шатны илрүүлэлтийг нийхэл 129 хүүхэд идэвхтэй сүрьеэгээр өвдсөнийг илрүүлж холбогдох байгууллагуудтай хамтран сүрьеэгийн эмчилгээнд оруулаад байна.
2018-04-24
Yamar ch sudalgaagui yum bichij humuusiig tuurugduulj baih yum. Biologiin idevhit bodis gej yug helj baina ve?Heddugeer zuund amidraad baina ve? D amindem bol olon ulsad hereglegdej baigaa vitamin, ene vitaminii dutagdal manai orond elbeg baidag uchraas sulidaa, surie, harshil zereg darhlaanii uvchnuud elbeg baina. Negniihee hiij baigaa yumiig yah gej harluulj, uguisgej baidag yum be. Yamar ashig sonirhol baigaa yum be?
2018-04-24