Армений Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр ОГЦОРЛОО
2018-04-24

Армений Ерөнхий сайд Сэрж Саргисян улс оронд нь үүсээд буй таагүй уур амьсгалыг намжаахын тулд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдлээ.

 

 

Тэрбээр “Миний шийдвэр улс оронд минь үүсээд буй жагсаал цуглааныг зогсоох байх” гэж хэлжээ.

 

Нийслэл Ереван болон бусад хотноо 10 өдрийн турш сөрөг хүчнээр удирдуулсан олон мянган иргэн түүнийг Засгийн газрын тэргүүний албан тушаалд сонгохыг эсэргүүцэн, жагссан юм.

 

Жагсагчид зам, талбайг хааж, дургүйцлээ илэрхийлжээ.

 

Серж Саргсян өнгөрсөн 2008, 2013 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Парламент энэ сарын эхээр Сэрж Саргисяныг Ерөнхий сайдаар томилсон бөгөөд уг шийдвэрийг сөрөг хүчин эсэргүүцсэн юм.

 

Сөрөг хүчин экс тэргүүнээ “Арменийг эдийн засгийн уналтад оруулж, эх орноо хүчгүй болгосон” хэмээгээд “Сэрж Саргисян улстөрөөс явахгүй бол Армений ирээдүй улам бүрхэг болно” хэмээжээ.

 

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус улсын засгийн газрын тэргүүн шадар сайд Карен Карапетяныг томилсон байна. Түүнийг дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хэмээн хэвлэлийнхэн мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин