Даварсан сайд Б.Батзоригт даруулга хэрэгтэй байна
2018-04-24

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн сонорт: Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбараар тоглож, улсад их хэмжээний хохирол учруулж буй сайдыг анхааралдаа авна уу

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг та хувийн компани, эсвэл аль нэг дүүрэг бус тусгаар тогтносон Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар хариуцаж, бодлогын түвшинд дэлхийн улс орнуудтай улсаа төлөөлж харилцах үүрэг хүлээснээ ойлгож байгаа юу. Ийн хэлсний учир нь та хэн ч байсан, танд ямар ч эрх ашиг байсан Монгол төрийн бодлого, уламжлалыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хариуцаж буй салбараа өөд нь татах үүрэгтэй.

 

Гэвч үүний оронд өмнөхийг муйхраар баллуурдаж, Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийг хүртэл үл тоомсорлон, удаа дараа тендер нэрээр иргэд, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийг, цаашлаад улсаа хохироохын учир юу вэ.

 

80 сургууль барих мөнгийг тендер нэрээр хувааж, улсыг хохироожээ

 

Сүүлийн жилүүдэд ялангуяа 2015, 2016, 2017 он бол Монголын газар тариалангийн бүс нутгийн хувьд хүндхэн үе байсан. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудайг 2017 оны намар буцалтгүй тусламжаар авахаар болоод байсан билээ. Энэхүү хэлцлийг ОХУ-ын холбогдох яамд, шийдвэр гаргагчид төдийгүй тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд тэргүүтэй албаныхан баталж, энэ талаараа олон нийтэд мэдээлж байлаа. Өөрөөр хэлбэл, 80 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий улаанбуудайг ОХУ-ын ард түмэн манайд өнгөрсөн намар өгөхөөр бэлтгэж эхлээд байсан юм. Энэ нь манай зах зээлийн ханшаар 140 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж гэсэн үг. Гэвч улс төрийн нөхцөл байдлын үүднээс ХХААХҮ-ийн сайд солигдож, үүрэгт ажлыг одоогийн Б.Батзориг хүлээн авсан. Тэрбээр өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажлуудыг “баллуурдахдаа” улс эх оронд хэрэгтэй хийгээд хоёр улсын Ерөнхий сайд, яамдын сайд нарын түвшинд багагүй хугацаанд яригдаж байж шийдвэрлэгдсэн асуудлуудыг “арилгаж” өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Тодруулбал, дээр дурдсан ОХУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгох 200 мянган тонн улаанбуудайн гэрээ, хэлцлийг үл тоон, 28 аж ахуйн нэгжид тендер зарлан, “ОХУ-аас улаанбуудай оруулж ир” гэсэн юм. Засгийн газрын түвшинд шийдэгдэж, өмнөх Ерөнхий сайдын албан хүсэлт, бичиг баримт ОХУ-ын холбогдох газарт аль хэдийнэ оччихсон ажлыг үргэлжлүүлэхийн оронд ийн яаравчлан тендер зарласны цаана ямар нэгэн эрх ашиг байхыг үгүйсгэх аргагүй билээ. Буцалтгүй тусламжаар ирэх 200 мянган тонн улаанбуудайг ХХААХҮЯ Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, түүнээсээ гурил үйлдвэрлэгчдэд тогтсон нэг ханшаар хүргэх тушаалыг өмнөх сайд нь гаргасан байдаг. Ингэснээр гурил үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүд улаанбуудайгаа хямд үнээр авч, ард иргэдийг хямд бөгөөд чанартай гурилаар хангах ёстой байлаа. Гэвч Г.Батзориг сайдын зарласан тендерт ялсан 28 аж ахуйн нэгж ОХУ-аас харилцан адилгүй үнээр 225 мянган тонн улаанбуудай худалдан авч, түүнийгээ гурил үйлдвэрлэгчдэд дамласан үнээр борлуулсан. Үүнд л хамаг учир бий бололтой. 

 

Хэрвээ Б.Батзориг сайд өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байсан дээрх мэт ашигтай гэрээ хэлцлийг ухаалгаар харж үргэлжлүүлсэн бол хамгийн наанадаж, “Ган гачиг ихтэйгээс болж Монголын ард түмэн гурилгүй хэцүүдэж байна” хэмээн манайхны өмнөөс ОХУ-ын холбогдох сайд, түшээдээ шийдвэр гаргах хүртэл мэдээлэл өгч суусан тус улсын сайд, дарга нар ч ичгэвтэр байдалд орохгүй байсан биз ээ. Цаанадаж, дээрх шийдвэрийн хүрээнд хэмнэж болох байсан 80 гаруй тэрбум төгрөгөөр бид 80 сургууль барьчихаж болох байлаа. Гэвч тэр тэгсэнгүй.

 

40 тэрбум төгрөг ба түүний сэдсэн булхай

 

Эрх мэдэлд хүрсэн л бол төрийн залгамж бодлого, суурь зарчмаараа үргэлжлэх учиртай хамтын ажиллагаа түүний хувийн амбиц, эрх ашгийн дэргэд хувьд юу ч биш гэдгийн өөр нэг жишээ хэлье. Энэ бол мөн л өмнөх Засгийн газрын үед ОХУ-аас авахаар тохироод байсан өвс, тэжээлийг 29 аж ахуйн нэгжид 40 тэрбум төгрөг болгон хувааж, тендер нэрийн дор өгсөн асуудал билээ.

 

Өмнөх Засгийн газрын үед баруун, зүүн, төвийн аймгуудад аль ойролцоох хилээр дамжуулан хамгийн чанартай өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хэд дахин хямд өртгөөр өнгөрсөн өвөл малчдаа хангахаар ОХУ-ын талуудтай тохиролцоонд хүрсэн байдаг. Ингэхдээ мөн л өвс, тэжээлийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, худалдан авагчдад хямд төдийгүй нэг ижил үнээр хүргэхийг зорьж байсан аж. Гэвч Б.Батзориг сайд дээрх хамтын ажиллагааг үл тоон аж ахуйн нэгжүүд дунд тендер зарласан юм. Ингэхдээ бүр малчдад хэрэгтэй өвс, тэжээлээр далимдуулан улс төр, бизнесийнхэнд зориулсан 40 тэрбум төгрөг төсвөөс гаргаж чадсан байдаг. Тодруулбал, Б.Батзориг сайд “Түмэн шувуут”, “Милл хаус”, “Од групп”, “Хархираан хөгжил инвест”, “Хөвсгөл алтан дуулга” тэргүүтэй улс төр, бизнесийн 29 компанид дээрх мөнгийг хүүгүй зээлсэн байдаг. Ингээд зогсохгүй энэхүү бүлэг ажиллагаандаа зориулж, 2018 оны зургадугаар сар хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих “Малын тэжээлийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” Засгийн газрын тогтоол хүртэл батлуулаад авсан билээ.

 

Зүй нь бол малчдын эдийн засгийн хүндрэлийг багасгах, ачаанаас нь үүрэлцэх үүднээс Засгийн газар, харьяа яамнаас нь шаардлагатай хэмжээний өвс, тэжээлийг импортолж, хямд үнээр малчдад борлуулдаг. Гэвч Б.Батзориг сайдын үед малчин, мал хоёроор далимдуулан аж ахуйн нэгжүүдээ төсвийн мөнгөөр угжсан гэхэд буруудахгүй. Учир нь, төсвийн мөнгөөр аж ахуйн нэгжүүд ОХУ-аас чанартай чанаргүй нь хамаагүй  өвс, тэжээл импортлоод түүнийгээ хил, гааль хийгээд нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр оруулж ирээд малчдад амандаа багтсан үнээр борлуулж, дундаас нь ашиг хүртсэн билээ. Ийм хэдий ч уг 40 тэрбум төгрөг өнөөг хүртэл төсөвт бүрэн цуглаагүй байгааг эх сурвалж онцолж байлаа. Түүнчлэн ихэвчлэн томчуудын компанийг нэгтгэсэн лоббины цаана ямар эрх ашиг нуугдаж, түүнд хэрхэн хувь ногдуулсныг хэн ч таахгүй. Хэрвээ тэр үнэхээр л малчин ард, иргэдийн төлөө байсан бол импортоор авах өвс, тэжээлийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан ч юм уу, эсвэл хуулийн хүрээнд байж болох  нэг эх үүсвэрт төвлөрүүлж, түүгээрээ дамжуулан малчдад нэг ижил үнээр хүргэх боломжтой байсан.

 

Энэ мэтээр түүний улсын ажлыг тендер нэрийн дор завхруулж, улам бүр шунаж буй жишээг дурдвал нэлээд урт жагсаалт үүснэ. Гэхдээ уг жагсаалтыг нэмэхгүйн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрхэм гишүүд энэхүү сайдыг анхааралдаа авч, даруйхан улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө хэрхэн зөв ажиллах, төрийн бодлогын залгамж халаа гэж юу байдгийг хэлж, ойлгуулахгүй бол энэ салбарыг хувийн компани шиг санаж, улсад одоогийнхоосоо ч их хэмжээний хохирол учруулж мэдэхээр байна. Ийн хэлсний учир нь Монгол орны өнцөг булан бүрт шахуу гарч буй малын гоц халдварт шүлхий зэрэг өвчнийг дарахын тулд нойр хоолгүй зүтгэж байх ёстой эрхэм сайд яамандаа халаа сэлгээ хийсээр байгаа гэнэ. Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарт залуу нас, мэдлэг, чадвараа олон арван жил зориулсан мэргэжлийн албан хаагчдыг ялихгүй шалтгаанаар халж, заримаар нь өргөдөл өгүүлж, мэргэжлийн бус хүмүүс томилох явдал хэрээс хэтэрсэн гэдгийг эх сурвалж онцолж байв. Үүний цаана мөн л эрх ашиг явж буйг хэлэх хүмүүс байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаартаа хүргэх болно.

 

Үргэлжлэл бий.

ЭХ СУРВАЛЖ: http://www.undesniishuudan.mn

Shuud.mn
Сонин хачин
Яая
2018-04-25
Энэ пдагийн яамнаас Жижиг дунд үйлдвэрийн зээл авалтгүй юм байна даа.хэрэггүй л материал бүрдүүлдэг байж
2018-04-24
Batzorig:
Za zailaa,chi orilood iu olj doloodiin,noxoin xoshoogoo ch barina,budaa ch zarna,xol ochij xuts job jov
2018-04-24
Nohoid hushuu bariulahaas uuriig meddeggui zerleg huligaan baigaan
2018-04-24