Цахим номын дэлгүүрийн нээлт болно
2018-04-25

Багшийн хөгжлийн ордонд

 

09:00 цагт "БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛД ТӨРИЙН БУС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ОРОЛЦОО" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас 9908-5067

 

Блю Скай зочид будалд

09.00 цагт Гадаад харилцааны яам “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын хурал эхэлнэ.

 

“ХОЛИДЭЙ ИНН” зочид буудалд

 

 

09:00 цагт Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал болно. Утас:+976-95883542

 

НЗДТГ -ын А танхимд

09:30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Нийслэлийн газрын алба мэдээлэл хийнэ.Мөн Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэнэ.

 

Үндсэн хуулийн цэцэд

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн ДУНД суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

 

Монголын үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны Их танхимд 

10:00 – 16:00 цагт Хан-Уул дүүргийн 500 залуучуудын “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно. Холбоо барих дугаар: 80089691, 88039255, 88108410

 

ШУА-ийн байранд

10.00 цагт Шинжлэх ухааны академи эрдэмтэн судлаачдынхаа туурвиж эмтхтгэсэн номыг нэг цэгт төвлөрүүлж цахимаар худалдаалах  цахим дэлгүүрийн нээлт болно. Утас 98119897

 

Нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд

10:00-15:00 цагт “МИНИЙ ЭРХ ҮҮРЭГ” дэвжээ наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагын 27 төвийн 10 баг оролцож байна. Утас 99736124

 

ЦССҮТ-ийн төв байранд (Улсын 2 дугаар төв эмнэлгийн хашаанд)

11.00 цагт Бурханы сүм нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Цусаа бэлэглэх донорын өдрийг сайн дураараа дэмждэг хүмүүс цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож цусаа бэлэглэнэ. 

 

Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод

11:00 цагт Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утасны дугаар: 88767828, 99186496

 

MN-Мэдээллийн төвд


11.00 цагт Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.


11.30 цагт  "Дотоодын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарахад тулгардаг бэрхшээлүүд , түүний шийдэл" сэдвээр "JCI Монгол" олон улсын байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

61-ийн гарамын ойролцоох агуулах

11.00-12:00 цагт Монголын улаан загалмай нийгэмлэг болон Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллага хамтран зудын нөхцөлтэй өвөлжиж, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчдад малын эрдэс тэжээлийн багц хүргүүлэх цуваа хөдөлнө.  Утас 80111774, 99006602

 

Эрүүл мэндийн яамны 306 тоотод 

12:00 цагт Үндэсний түвшинд хүн ам, иргэдэд чиглэсэн зонхилон тохиолдох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын ач холбогдлын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх “ДЭЛХИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДОЛОО ХОНОГ”-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас 99179899, 86885060

 

МҮЭ-ийн холбооны байрны 4 давхарын хурлын танхимд

13.00 цагт МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. 5 дугаар сарын 1-нд болох жагсаалын талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99034350 8800770

Shuud.mn
Сонин хачин