Энэтхэгийн Гадаад харилцааны сайд хүрэлцэн иржээ
2018-04-25

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

 

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны 4 дүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийж, манай төр засгийн өндөрлөгүүдэд бараалхах юм. Монгол, Энэтхэг хоёр улс 2015 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин