Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч
2018-04-25

Судалгаа хийгээд үзвэл манай монголчуудын тархины мэдээлэл хүлээн авах системд лавтай өөрчлөлт орсон. Өдөр болгон өөдгүй мэдээ сонсоно. Улстөрчдийн увайгүй үйлдэл, урвалт шарвалт, хов живд хоёр чих бүр дөжирсөн. Тархи ч гөлийх шинжтэй болж байна. Байсаар байгаад хо­шин шогийнхон ч сэтгэж чадахааргүй хошин шог юм сэдээд, тэрийгээ ажил хэрэг болгоно гээд хээв нэг зогсдог боллоо.

 

 

Өчигдөр /2018.4.24./ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж байна. Цагтаа УИХ-ын дарга хүртэл хийж явсан, цаадах наадахыг мэдэх л ёстой хүн юм, уг нь. Гэтэл тэрээр АТГ-ын даргыг ард түмний санал асуулгаар тодруулна гэж мэдэгдлээ. Тэгээд ямар шалгуур хангасан, хэн гээч энэ албан тушаалд нэр дэвшиж болох вэ гэдгийг хүртэл зарлав. Ард түмэн АТГ-ын даргаар тавих хүнийхээ нэрийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайт руу явуулах юм гэнэ.

 

Арай ч дээ. Боль л доо. Энэ чинь Монголын төр шүү дээ. Гадныхан сонсвол яана. Тэд шоолно. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн баг ав­ли­гатай тэмцэх тусгай чиг үүргийн албаны даргаа ингэж сонгодог боллоо л гэнэ шүү дээ. Тэрнээс биш Ерөн­хийлөгч Х.Баттулгад шадарлан суугаа нэгэн хүн Төрийн ордны цонхоор ширтэж байгаад олчихсон “мэргэн PR” гэж  мэдэхгүй. Тиймээс эртхэн хэл­чихье. Ерөнхийлөгч минь энэ тэнэглэлийг л зогсоож үз.

 

Мах уу шөл үү, өдөр үү шөнө үү гэдэг шиг ийм санал асуулга гээчийг манайхаас өөр ярих улс энэ дэлхийд байхгүй гэдэгт итгэ.

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны ха­вар Улсын баатар Э.Бат-Үүл хотын дарга байхдаа яаж баларч байлаа даа. Хогны ногоон уутанд жил бүр олон тэрбум төсөвлөж зарцуулаад иргэд түүнийг нь эсэргүүцсэн юм. Аргаа барахдаа “Хогны уут тараах уу, болих уу” гэсэн санал асуулга явуулсан. Нийслэлийн иргэд “Үгүй” л гэсэн. Харин өнөөдөр хогны уут биш АТГ-ын даргын асуудлыг ярьж байна. Хогны уут, АТГ-ын дарга гэхээр хоорондоо мөн ч хол сонсогдож байгаа биз.

 

Ер нь яагаад Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, шүүгч нар зэргийг санал болгох эрхтэй байхаар хуульчилсан юм бэ. Тусгаар улсын хуулийг мөрдүүлэх албан тушаалтнуудыг сонгох эрхийг яагаад Ерөнхийлөгчид даатгасан юм бэ. Энэ талаар бод л доо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гу­рав­хан гишүүнтэй. Энэ зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулга, ги­шүүн нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар юм. Монгол төрийн “хар хайрцаг”-ийг нээх, тэнд юу байгааг харах эрх зөв­хөн энэ гуравхан хүнд байдаг. Чухамдаа, ийм эрх хуваалцдаг учраас шүүгч, проку­рор, АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөн­хийлөгч санал болго гээд хуульд заасан гэсэн үг. Дээрх албан тушаа­луудтай холбоотой өчнөөн нарийн ширийн асуудал бий. Жирийн бид ойлгох ч үгүй. Тэгээд бас, дараа нь Улсын ерөнхий прокурорыг, бүх шатны шүүгч нарыг санал асуулгаар тодруулах уу.

 

Өнөөдөр АТГ-ын даргыг санал асуулгаар тод­руулна гэлээ. Ерөн­хий­лөгчийн Тамгын газ­рынх нь даргын амнаас “…Г.Баасан болно, бо­лохгүй гэсэн мэдээлэл яваад байна” гэсэн үг унаж байна. Ийм яриа яваад байгаа учраас санал асууна гээд байгаа юм уу, энэ хүнийг дэмжээрэй гээд байгаа юм уу, ойлгоогүй.

 

Гэхдээ, энэ чинь Монголын төр шүү дээ, дахиад хэлье. АТГ-ын дарга гэдэг албан тушаал чинь Г.Баасан гэдэг хүнд дарагдаад бүр доошоо живчихлээ. Одоо тэгээд юу болох вэ. Тэгэхээр Г.Баасан тэргүүтэй хүмүүс анкетаа өгөөд АТГ-ын даргад нэр дэвших үү. Жилд төдөн хүн барьж хорино гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлэх үү.

 

Ер нь тэгээд ийм санал асуулга болдог юм гэхэд ард түмэн хэнийг дэмжих вэ. Зурагтаар байнга гарч, таньдаг болс­ноор нь Х.Бат-Ялалт, Г.Баасан хоёрын нэрийг явуулах уу. Ийм маягаар энэ санал асуулга эхлээ ч үгүй байхдаа хошин шогийн “зууны манлай” үзүүлбэр болж мэдэхээр болчихоод байгаа юм. Ард түмэн ч шоолж байна. Нэртэйгээр нь хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруул­даг шиг, өмчлөх газрыг сугалаагаар олго­дог шиг АТГ-ын даргыг сугалаагаар сонгочих гэж байна.

 

Эцэст нь, нэг юм л тов тодорхой байна. АТГ-ын дарга болчих жинхэнэ хүн ийм санал асуулгад хэзээ ч нэр дэвшихгүй. Жинхэнэ чекист хэзээ ч улстөрчид шиг сонгуульд ордоггүй. Тэд сонгогддог юм. Тэр сонголтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн тэргүүн хийдэг юм. Тиймээс дэлхийд байхгүй энэ тэнэглэлийг больж үз!

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
ман:
за битгий хуц.ми овогтны сармистай бөгс долоогч минь ард түмэн сонголтоо хийгээд сонгвол барав юм бишүү
2018-04-25
иргэн:
Ер нь хууль хүчний байгуулгын удирдлагыг ард иргэдээс асуухад юу нь буруу байгаа юм.Заавал ерөнхийлөгч,их хурлын дарга,ерөнхий сайдын эсвэл луйврын бүлэглэлийн хүн байх ёстой юмуу.дэлхийд байхгүй гэж юу яриад байна.Энэ чинь тусгаар монгол улс биш юм уу.нэг л ойлгохгүй юм.Миний ухаан хүрэхгүй юм байх л даа.
2018-04-25
Баттулга Монголын хөндлөн төмөр зам тавих ажлыг зогсоож, мөнгийг нь идсэн гэмт хэрэгтэн шүү дээ. АТГ-ын даргаар өөрийнхөө хүнийг тавиад өрсөлдөгчөө намнах Элбэгдоржийн туршлагыг хэрэгжүүлэх гэж байж ядаж байгаа этгээд.
2018-04-25
Ард түмнээсээ асуух нь зөвөө.
2018-04-25
Зочин:
Амьд явхад юм юм үзэхнээ хө Монгол ялна гэсэн уриан доор оркуудийн дэмжлэг Топорийн урвалтаар шоронг биш төрийн тэргүүн болсон иргэн Женко та эрүүл ухаанаа шалгуувал яасан юм Трамп шиг... энэ дэмжээд байгаа хүмүүсийг 1 харах юмсан хаанаас хэдэн онд хот ирсэн ОРКУУД бг бол доо
2018-04-25
Нэг жижигхээн тодруулга хийчихмээр байх. Өөрийн эрдэм мэдлэг, туршлага болоод чадвараа харуулаад төрийн ажлыг бие даан хийж чадна хэмээн төрийн жолоо атгагчид, тэр дундаа Ерөнхийлөгчийг олноороо бид сонгосон. Тэрнээс өөрийн толгойгүй мэт бээвгэнэсэн, сав л хийвэл бусдаас санал аваад, хийх ажлаа заалгаад бай гэж эдгээр дарга нарыг сонгоогүй. Ерөнхийлөгч, бас дээрээс нь өөрийн толгойтой, хийх гэж байгаа ажилдаа итгэлтэй байж саддаг л юм бол өөрөө хүнээ сонгоод УИХ-даа мэдүүл. Худлаа жүжиг тавихаас өөрийг хийх чадваргүй панзчин, хорчин гэдгээ ядаж нуухыг хичээ л дээ.
2018-04-25
Женко авилгын эсрэг үнэхээр чин сэтгэлээсээ ажиллах хүний нэрийг оруулаач. Их хурал хэлэлцэнэ биз. Үнэндээ одоогийн дарга нэг талыг баримтлагч байх магадлалтай. Зи дарга ч болохгүй юм сэдэж ажилд бүү саад болоод байгаачээ. Ажил хийх гэсэн ийм эсэргүүцэлтэй тулгараад байна гээд албан тушаалаасаа татгалзах хүн алга уу.
2018-04-25
ЗИКА ВИРУС МОНГОЛЫГ ДАНДАА ХОРЛОХ САНАА СЭДЭЖ БАЙХ ЮМ АА ЭНЭ ХЭН ЮМ БЭ ОДОО УЛСЫН ӨМЧ ИДЭЖ БАЯЖСАН СЭЛЭНГИЙН МУУ ХУЖАА БИЗ ДЭЭ
2018-04-25
www:
damdin dorj shees min henees heden tsaas avaad bichib chamaas l teneg baiv gej ats min
2018-04-25
Маш зөв санаа байна. Дэмжиж байна
2018-04-25
бас бодох л санаа юм.
2018-04-25
Жудаг:
Ийм байдалд хүргэсэн нь Баасан авгайн балаг одоо ойлгож байна уу?
2018-04-25
Zuv bichjee
2018-04-25
БАТХҮҮ:
Санал асуулга үнэн зөв явагдсан гэж ХЭН нотлох юм бэ? Зи өөрөө юу?
2018-04-25
Иргэн:
Срнгууль биш гэдгийг л ойлгочихоос өөр юу хэрэгтэй байнаа? Дэмжээд байгаа малуудаа
2018-04-25
Зочин:
7 буудлыг долгор эмээ ч зи гээс тохой илүү ухаан заах байх шүү
2018-04-25
Хөхөө:
Ард түмний саналыг авах нь маш зөв. Ерөнхийлөгчийг дэмжиж байна.
2018-04-25
Нэг жижигхээн тодруулга хийчихмээр байх. Өөрийн эрдэм мэдлэг, туршлага болоод чадвараа харуулаад төрийн ажлыг бие даан хийж чадна хэмээн төрийн жолоо атгагчид, тэр дундаа Ерөнхийлөгчийг олноороо бид сонгосон. Тэрнээс өөрийн толгойгүй мэт бээвгэнэсэн, сав л хийвэл бусдаас санал аваад, хийх ажлаа заалгаад бай гэж эдгээр дарга нарыг сонгоогүй. Ерөнхийлөгч, бас дээрээс нь өөрийн толгойтой, хийх гэж байгаа ажилдаа итгэлтэй байж саддаг л юм бол өөрөө хүнээ сонгоод УИХ-даа мэдүүл. Худлаа жүжиг тавихаас өөрийг хийх чадваргүй панзчин, хорчин гэдгээ ядаж нуухыг хичээ л дээ.
batka:
ochiroo naaduuliig chin bichsen hvmvvs bvgd neg l hvn bnaa battulgoog demjij bn eronhiilogch mandtugai
2018-04-25
ochiroo:
eronhiilogch zow sanal gargasan bn doorh hvmvvs bol ardiin namiin bogs doloogch bn
2018-04-25
хуц чи:
Ард түмнээсээ асуух юу буруу байна , шударга хүнийг санал болгох эрх ард түмэнд бий , Хулгайч хулгайчаа барьдаг гэж сонсоогүй юм байна
2018-04-25
зочин:
ашиг сонирхолын зөрчилгүй шудрага нам бус өндөр болосрол мэдлэгтэй залуучууд зөндөө байхад баасангаар яах вэ сонгон шалгаруулалт хийж чадахгүй төрийн алба байгаад яахавдээ
2018-04-25
varane:
Хогны ногоон уут шиг,Хогын гудамжны чавганц АТГ ын дарга болох нь. Ард түмэн сонгосон болоо ярих юм байхгүй гээд л гүйцээ.Ард олныг доромжил байгаа юм шүү. Эрхэм ноён Халтмаагын Баттулга Ерөнхийлөгчөө. Баасан балайгын оронд Олимпын аврага Н.Түвшинбаяр нь дээр байлгүй.
2018-04-25
Nam bus irgen:
Mongolin uls tur alin galaviin dampuurchihsan sh dee. Uursduu l huleen zuvshuuruhgui tenegteed baigaa bolohoos. Uhaan ni, medleg bolovsrol ni ali ali ni hurehgui uchraas ingeed yavtsgaagaad baigaa yum.
2018-04-25
Уншигч:
Америкт ард иргэдээсээ цагдаа нь сонгогдоод явж л байдаг, ард түмнээсээ асуулаа гээд тэнэг гээд байгаа юм уу, дамдин-очир гэгч больж үз, түүний оронд хог цэвэрлэх гэх мэт ажил хий
2018-04-25
001:
Mongol ulsiin 001 hun ingej bolohgui ee Arai heterch bn daa ATG dargaa songood abah chadbargui bn gej uu dee Ene Mongol uls shuu
2018-04-25
11:
damdian chi bitgii ai ard tumen songono. chekist ni chadahgui bga ymiig yahiin Baasan ni barag deer bolood bn da haha
2018-04-25
зочин:
энэ улсад бодлого гэж юм бүүр байхаа байж одоо бүр яадгаа алдаж байх шиг байна
2018-04-25
111111:
АТГ-ын даргыг сонгодог болох юм бол нэг мөр Сонгуультайгаа хамт хийчих. Улс төрийн албан тушаал гээд нэрлэчих... Женко арай л т э н э г байна даа. Амарболд генералыг яаж байгаа юм бэ? Ингэх юм бол та нарын тушаалыг биелүүлдэг офицер олдохгүй дээ...
2018-04-25
zochin:
Ard irgedees asuuhguigeer turiin terguunuud ATG iin dargiig olon jil songoloo.Avilga bagassan uu.Shudragaar ajillasan uu.Ard tumen teneg bush.
2018-04-25
gur:
enhbold guai naad eruhiilegchee olnii dund muuhaigaar haragduulah horon sanaa chini ulam todrood bn huu! ydsan erd hatsan baas bolood yahavdee , tegeed bas ter heden zvluh geech yumnuud n yu hiij bdag yum bl?
2018-04-25
михал:
тэнэглэл ихдлээ тусгай чиг үүргийн даргыг суглуулах нь эрхээ эдлэсэн шиг эдлэ чадахгүй бол боль
2018-04-25
ойлгохгүйл байгаа юм даа:
Уг нь энэ албан тушаал дээр ийм ийм хүнийг сонгон шалгаруулна гэсэн байдаг???? яг өнөөдөр ятганаа 10 хүний нэр анкетыг нь зоогоод тавьсан бол бас нэг өөр хэрэг. Өнөөдөр нийгэм бараг л даа бүгд тархины оюун ухааны өлсгөлөнд нэрвэгдсэн байна өглөө мэдээ унших гэдэг дан хар мэдээ хаана ч амьдраад байна даа
2018-04-25
Хий мэдэмхийрэгч Дамочир гэгчид:
Дамочир битгий мэдэмхийрээч.Монголд дэлхийд байхгүй шударга бусын сүлжээ нүүрлчихээд байна. Цөөхөн Монголчуудад олон түмний санал бодлыг сонсох нь хамгийн оновчтой ЗӨВ ШИЙДЭЛ юм
2018-04-25
Хий мэдэмхийрэгч Дамочир гэгчид:
Дамочир битгий мэдэмхийрээч.Монголд дэлхийд байхгүй шударга бусын сүлжээ нүүрлчихээд байна. Цөөхөн Монголчуудад олон түмний санал бодлыг сонсох нь хамгийн оновчтой ЗӨВ ШИЙДЭЛ юм
2018-04-25
zochin:
Damdinochir zov hellee iim um gj baihuu
2018-04-25
Зочин:
Боловсрол муутай хүнийг яах ч гэж улсынхаа ерөнхийлөгчөөр сонгов доо.Харамсаад ч барахгүй юм.
2018-04-25
Иргэн:
Яг үнэн, 100% санал нэг байна. Асуудлыг ингэж шийдэх юм бол төрийн тэргүүн хэн ч байсан яахав,7 буудлын Долгор эмгэнийг суулгачаад арв түмнээсээ асуулаа гээд шийдээд байх хэрэгтэй. Төр, төрийн ёс... энэ тэрээр ч яадаг юм
2018-04-25
Zochin:
Unen shuu.Bi bur gaihaad baisan yum.Iim alban tushaaltaniig tomiloh huuli erkh zuin akt baidag bailgui dee.Ulsh gej baigaa bol.Odoo tegeed yum l bol ard tumneesee asuuna geed bantan hutgaad baih uu?
2018-04-25
зочин:
Алив юманд сэтгэх чадвар гэж нэг юм байнаа.Манай ерөнхийлөгч сэтгэх чадвараараа тун маруухан бололтой.Хорооны засаг даргыг сонгох гэж байгаа бол тухайн хорооны иргэдээс санал авч болох л юм.АТГ гэдэг бол арайч хорооны засаг дарга биш.Бас болоогүй тэр Баасан авгай гэж нэг увайгүй амьтан.Хэрэв Баттулга зөвшөөрвөл би АТГ-н дарга хийхэд бэлэн гээд л ориллоо.ёстой ололцсон ооно шаргагчин хоёр гэж энэ хоёрыг л хэлэх байх.Баттулга минь чи энэ ерөнхийлөгч гэдэг албан тушаалд жолдож байна .Одоо болиьол яасан юм дээ
2018-04-25