Бин Ладены бие хамгаалагч Германд амьдарч, тэтгэмж авдаг
2018-04-25

Алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн үүсгэн байгуулагч, дэлхийн №1 алан хядагч хэмээгдэж байсан Осама Бин Ладены бие хамгаалагчаар ажиллаж байсан эрэгтэй Герман улсад аж төрж байна.

 

 

Бие хамгаалагч өнгөрсөн 1997 оноос хойш Герман улсад амьдарч, сардаа 1,022 еврогийн тэтгэмж авдаг гэнэ.

 

Германы баруун хэсгийн нэгэн тосгонд тэрбээр Сами А гэх нэрээр амьдардаг аж.

 

Орон нутгийн хэвлэлийнхэн “бие хамгаалагчийн зургийг л нууцалсан боловч нэрийг нь нийтэд түгээсэн нь түүний аюулгүй байдалд заналхийлсэн үйл явдал боллоо” хэмээн зарим иргэд үзэж байна.

 

“Сами Аг өнгөрсөн 20 гаруй жилийн турш террористууд эрэн хайдаг бөгөөд дээрх мэдээлэл түүний амь нас болон Германд аюул учруулж болзошгүй” хэмээн эрх баригчид мэдэгдэв.

 

Осама Бин Ладен өнгөрсөн 2001 оны есдүгээр сард АНУ-д халдлага үйлдсэн бөгөөд тус улсын эрх баригчид 2011 онд Пакистанд явуулсан нууц ажиллагааны үеэр түүнийг амжилттай устгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
111111:
Ойлгомжгүй юм. 1997 оноос Германд байгаа юм бол яагаад араас нь Аль кайда хөөцөлдөх юм бэ?
2018-04-25