“100 айл” дахь 18 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ
2018-04-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад тулгамдаж байгаа бэрхшээл, гарах арга замуудыг зөвлөлдөж ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасан хугацааны дагуу зохион байгуулахаар ажиллаж байгааг Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Нийслэлийн газрын албаны өгсөн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар тус хэсэгт 145 хуулийн этгээдээс газраа эзэмшсэн 88, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 57 газар байгаа юм. Эдгээрээс гэрээний эрх дууссан иргэд,  ААН-үүдтэй ойлголцолд хүрч дахин төлөвлөлтөд хамрагдах мөн ашиглалтад орох орон сууцанд тухайн иргэд орох боломжтой эсэх талаар судалж зөвшилцөж байгаа аж.

 

НМХГ-аас өгсөн мэдээллээр СБД-ийн 9-өөс 12-р хороонд 146 газар эзэмшигч байгаагаас 63 нь гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газраа эзэмшдэг. Гэвч зориулалтын дагуу бус үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж байна. Тус бүсэд 2 төрлийн 25 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.  Тухайлбал, чулуу, дээврийн төмөр зүсэх зэрэг хориотой болон стандарт зөрчсөн үйлдвэрлэл явуулж байсан аж. Ийм төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд мэдэгдэл өгч үйл ажиллагааг нь зогсоожээ. Одоогоор 7 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Нийслэлийн авто зам хөгжлийн газрын өгсөн мэдээллээр 100 айлаас 32-ын тойрог хүртэл 1,6 км авто зам барина. Одоо байгаа замын чанар муудсан зорчих хэсэг нь 10 метр байгаа бол 14 метр болгож өргөсгөнө. Хоёр талдаа тус бүр 3 метрийн явган хүний зам гаргахаар болж өргөтгөл шинэтгэл хийхээр болсон гэв.  Энэ замыг өргөтгөснөөр  нэвтрэх чадвар нэмэгдэж түгжрэл 30-35 хувиар буурна гэж үзэж байгаа юм байна.  Ажлын хэсгийн зорьж байгаагаар наадмаас өмнө шинэ зам тавьна гэж төлөвлөжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Сэлбийн голын эрэгээр нэг зам явах сураг гараад байсан хэрвээ тэгвэл замаа дагаад голынхоо 2 эргийг гоё тохижуулаад жинхэнэ цэцэрлэгт хүрээлэн бий болгож болий шүү Солонгосчууд яаг ингэсэн хуучин хогондоо дарагдсан загасчдын ядуу гудамжуудыг янзлаад одоо Ганнам гээд байгаа чинь шүүдээ юун өмхий зайсан
2018-04-25
иргэн:
Маш сайхан ажил байна.20-метр хүртэл өргөсөгсөн бол бүр сайн байх байж та бүхэнд ажлын амжилт хүсье.
2018-04-25
YOOY YMAR TAATAI MEDEE VE MASH HURDAN EHLUULEEREI ODOO BARILGIIN SEZON EHELJ BAIGAA TUL UDAJ NAZGAIRVAL NAADUUL CHINE NUUHGUI GEED ELDEV SHALTAG TOOCHOOD SUUCHIHNA DAA ZUN ZUSLAN RUUGAA YAVAH GEJ UB-CHUUD 32 OOS L EHELJ OOCHERLODOG SHDEE 100 AIL BOL UNENDEE GAMSHIG SHDEE SELBE GOLIIN EREG DAGUU ZAM BARIJ ZUSLANTAI HOLBOH AJIL YU BOLSON BEE 7 BUUDALIIN GANTS ZAM CHINE TAG SHUUDEE
2018-04-25
зочин:
дараагийн ээлжинд барс ,бөмбөгөрийг цэгцэлж өгөөрэй маш зөв арга хэмжээ байна жаахан шуурхай шуурхайлахгүй бол наадуулчинь назгайрахаар нүүхгүй гээд л суучихна
2018-04-25
Иргэн:
Маш зөв ажил хийж байна. Бид хотоо бүхэлд нь биш юм гэхэд төвийн хэсгүүдийг цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Дараагийн ээлжинд Бөмбөгөрийг хотын төвөөс нүүлгэх хэрэгтэй.
2018-04-25
Зочин:
Дэмжиж байна. Харин явган хүний гарцыг газар доогуурх байдлаар шийдэх хэрэгтэй. Явган хүнээ мартаад байх юм.
2018-04-25
Зүйтэй, дэмжиж байна
2018-04-25