Иргэд сүлжээний бизнест хууртаж, 56 тэрбум төгрөгөөр хохирчээ
2018-04-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд 2016 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 7.9 хувь, 2017 онд 9.2 хувь,  энэ оны эхний улиралд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлжээ.

 

Залилан мэхлэх гэмт хэрэг нь маш олон төрлийн үйлдлийн аргатай. Нэг хэлбэр нь “сүлжээний” гэх тодотголтой санхүүгийн пирамид хэлбэрийн залилан юм. Монгол Улсад үлжээний гэх тодотголтой энэ төрлийн залилан мэхлэх гэмт хэрэг  хамгийн их үйлдэгдэж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Манай улсын иргэд сүлжээний бизнесийн улмаас 56.5 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Мөн жил хүрэхгүй хугацаанд 35 мянган иргэн өртөж, хохирсон асуудалд цагдаагийн байгууллага болоод иргэд онцгой анхаарал хандуулж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч Л.Цогтсайхан сануулав.

 

Нийслэл, хөдөө орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын сан гэх нэрээр ирэгдийг төөрөгдүүлж их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоогоод шалгаж эхэлсэн байна.

 

Мөн цагдаагийн байгууллагаас олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэргээс иргэдолон нийтийг урьдчилан сэргийлэх , ухуулга, мэдээлэл өгөх зорилгоор "Залилан" арга хэмжээг тавдугаар сарын 1-ныг хүртэл хугацаанд зохион байгуулж буй юм. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
БОЛОР:
FOHOW ГЭДЭГ ХЯТАДЫН СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЖ БАЙНАШҮҮ БӨӨН ЛУЙВАР
2018-04-25
DAGAA:
FOHOW ГЭХ ТОМ СҮЛЖЭЭНИЙ НУУЦЛАГ ГАЗАР УРТ ЦАГААНД БАЙНА
2018-04-25