Маргаашнаас уулзваруудад цагдаа зохицуулалт хийхгүй
2018-04-25

 

Жолооч нар хөдөлгөөнд соёлтой оролцдог болсон тул зарим уулзварыг цагдаагийн зохицуулалтгүй болгоно 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотод 300 орчим уулзвар бий. Түүний 60-70 хувьд нь цагдаа нар ажиллаж, үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд биш жолооч нарын хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоохын тулд ажилладаг байна.

 

Иймд 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварыг цагдаагийн биет зохицуулалтгүй болгох шийдвэр гарчээ. Тухайлбал Баянгол дүүргийн “Өргөө” кино театр, “Ахуй үйлчилгээний төв”, Гэмтлийн баруун уулзвар гэх мэт уулзварт замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөн зохицуулахгүй юм байна.  Үндсэндээ Төрийн тусгай хамгаалалт явдаггүй уулзваруудад замын цагдаа зохицуулалт хийхгүй гэж ойлгож болно гэдгийг ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

 

Тэрбээр “Жолооч нарын хөдөлгөөнд оролцох үеийн сахилга соёл дээшилж байгаа гэдэг үнэлэмж гарсан. Тиймээс жолооч нартаа найдаж байна. Иймд ихэнхи уулзварыг цагдаагийн зохицуулалтгүй болгож байна” гэв.

 

Баяр ёслол, Төрийн өндөр дээд уулзалтын хамгаалалтын үед Замын цагдаа нар зохицуулалтаа хийх үүрэгтэй. Түүнээс сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж гарсан түгжрэлийг биеэр орж зохицуулах үүрэггүй. Иймд Замын хөдөлгөөний журмыг судалж, дүрэм журмаараа хөдөлгөөнд оролцвол түгжрэлд цаг алдахгүй, зам тээврийн осолд өртөхгүй байх үндэс болно.

 

Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд 900 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Нэг замын цагдаагийн албан хаагч 450 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл нэг албан хаагч нэг мянга орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавихуйц өсөлттэй болсон байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ter ni deer:
Heden jiliin daraa zamiin tsagdaagui boloh heregtei.
2018-04-25
Гөйхмаараа:
Хөдөөний оркуудын тоо цөөрсөн гэж үү
2018-04-25
Хөдөөний жолооч:
Хотын машинууд жолоо алдуурсан мэт хөдөө замд хурд хэтрүүлэн онхолдож байгаа тул хөдөө явуулмааргүй байна.урсгал сөрвөл эрх хасдаг заалт байгаа
2018-04-25
Зочин:
Гоё уулзвар цагдаагүй боллоо.
2018-04-25
po:
Eee oroi 5-8hoorond uulzwar dr tsagda heregtei shv. Uulzwariin naana tsaana zogsood torguuli bicheh geed l bnu da
2018-04-25
po:
Eee oroi 5-8hoorond uulzwar dr tsagda heregtei shv. Uulzwariin naana tsaana zogsood torguuli bicheh geed l bnu da
2018-04-25
Зочин:
Хийх юмгүй олон хүн гарвал цомхотгох байлгүй дээ. Ямарч их санаа нь зовдог хүн бэ. Хүн бүр үамын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлээд яваад бвал яг чам шиг хүмүүсийн дургүй цагдаа үгүй болох болно. Өөрөөсөө эхлээд хичээгээд байж дээ
2018-04-25
Зочин:
Хөдөө орон нутгийн машинуудыг хот руу оруулмааргүй бнаа. Оруулбал өндөр үнээр зөвшөөрөл олгодог болъё. 2 . Үамын хөдөлгөөнд соёлгүй оролцдог жолооч нарын торгуулийг 50 мянга болгоё. Давхар эргэх, зочих хэсэг дээр машинаа тавих, баруун зүүн эргэх эгнээнээс чигээрээ явах гэх мэт... Урсгал сөрвөл өчиггүй эрхийг нь хасаж 500 мянга гэх мэт торгууль тавихгүй бол арай гэхэд арай л бүдүүлэг нохдууд олон бна шүү.
2018-04-25
Хөдөөний жолооч:
Хотын машинууд жолоо алдуурсан мэт хөдөө замд хурд хэтрүүлэн онхолдож байгаа тул хөдөө явуулмааргүй байна.урсгал сөрвөл эрх хасдаг заалт байгаа
tdagdaa bsn deer manaihan mal shuu dee
2018-04-25
hahahha:
Yu ve Manai zam busad ornii zamtai haritsuulakhad orobdoltei shuu dee Zam deeree zogsokh bish Tugjrel uusvel ter dor ni irj zokhitsuuldag baikh heregtei Gol ni uulzvar luu orj zogsson mashinuudiig torgood baival ene zamiin hudulguun saarna gedgiig daanch medekhgui malnuud daa
2018-04-25
бат:
тог цахилгаан тасрахгүй байвал болох л байх. Бусад орнуудыг харж байхад цагдаа нь зам дээрээ зогсчихоод зохицуулаад байдаг юм харагддагүй шүү дээ.
2018-04-25
haha:
yu ch hiihgui tegeed tsalingaa avay tiimuu
2018-04-25
Зочин:
Хийх юмгүй олон хүн гарвал цомхотгох байлгүй дээ. Ямарч их санаа нь зовдог хүн бэ. Хүн бүр үамын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлээд яваад бвал яг чам шиг хүмүүсийн дургүй цагдаа үгүй болох болно. Өөрөөсөө эхлээд хичээгээд байж дээ
уншигч:
Манайхаас гадна ихэнх орнуудад газарын хэмжээний эрхтэй том бүтэцтэй ЗЦГ гэсэн статустай байгуулага бараг байдаггүй гэдгийг бас санах хэрэгтэй.
2018-04-25
zzzzzzzzzzzzzzzzzzzzz:
ene balai pizda dandaa hereggui zuil sedej baih yum aa?jolooch nariig torgoj ylih ylihgui zuileer daramtlaj bolj l ugvul torgono juramlana gej hucaj zaaval shiitguulj bai uhamsaraara torguulj bai geh uhaanii yum hucah yum aa?tsagdaa nar n ch rolidoo itgechihsen bugd neeh tom lalaruud zagnaad zandraad l haan bodchihson yum shig darvalzaj ugnuu pizdanuud.
2018-04-25
man:
Bolohgu tsagdaa bjiisan ni dr.
2018-04-25
manaykhny soyoltoy bolokh chi khaa baysan yum be?
2018-04-25
tdagdaa bsn deer manaihan mal shuu dee