УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2018-04-25

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

 

 

Тус тогтоолд, “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, ...”, “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэж заасан  нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас үзэж  холбогдох дүгнэлт гаргалаа.

 

Shuud.mn
Сонин хачин