Реппер Мик Милл шоронгоос суллагджээ
2018-04-25

Америк реппер Мик Милл өчигдөр шоронгоос суллагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр таван сар шоронд суусны эцэст ийнхүү эрх чөлөөтэй болжээ. Милл  найзуудынхаа хамтаар сагсан бөмбөгийн тоглолт үзсэн бөгөөд инстаграм хуудастаа “Би бурхан болон гэр бүл, найз нөхөд, өмгөөлөгч, Жей Зи, сайн найз Майкл Рубин, миний шүтэн бишрэгчид, Пенсильванийн Дээд шүүхийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна. Өнгөрсөн таван сарын турш би хар дарсан зүүд мэт нөхцөл байдалд амьдарлаа” гэж бичжээ.

 

Реппер эр хар тамхи хадгалсан, хэрэглэсэн хэмээн баригдсан юм. Өмнө нь тэрбээр 2008 онд буу, хар тамхи хадгалсан, борлуулсан болон хурд хэтрүүлсэн хэргээр дөрвөн жилийн ял эдэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин