Хүчингийн гэмт хэргийн улмаас 187 хүүхэд хохирчээ
2018-04-25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тэр дундаа сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд ойр, ойрхон гарч байгаа учраас хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хүүхэд хамгааллын чиглэлээр шийдвэрлэх ёстой тодорхой асуудлуудыг тоон мэдээлэлд тулгуурлан хэлэлцсэн юм.

Тухайлбал, ЦЕГ-ын мэдээллээс харахад 2017 онд гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 127-д хүрсэн байна. Үүнээс зам тээврийн осолд өртөж 55 хүүхэд нас барсан бөгөөд нийт дүнгээрээ 1692 гэмт хэргийн улмаас 1757 хүүхэд хохирчээ. Мөн 948 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн нь гол төлөв хулгайлах, дээрэмдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, залилангийн гэмт хэргүүдийг гол төлөв үйлдэж байгаа юм байна.

Мөн “2017 оны байдлаар хүчиндэх гэмт хэргийн улмаас 187 хүүхэд хохирсон байх бөгөөд бага насны, нярай хүүхдүүд мөн 12 эрэгтэй хүүхэд хүчиндүүлсэн хэрэг гарчээ”.

Тиймээс эдгээр тоо баримтыг үндэслэл болгон хэлэлцүүлэгт оролцогчид ярилцсан бөгөөд хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа нар модератороор оролцсрн юм. Мөн Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн зарим удирдлагууд бэлтгэсэн илтгэлээ танилцуулсан юм.

Илтгэлүүдийг танилцуулахын өмнө Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа:

“Бидний урилгыг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Хүүхэд хамгаалал – өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ярьж, өөрийн биеэр мэдээллийг авч байгаа. Өнөөдөр хүүхдийн эрх, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын түвшинд нээлттэй ярилцъя гэж хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн зорилго нь том илтгэлүүд тавьж, бодлогын хүрээний юм ярихаасаа илүүтэй яагаад хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхэд хамгааллын асуудал ноцтой хэмжээнд хүрч, ямар шалтгаан нөхцлийн улмаас хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо өсөх болов, яг хүүхэд хамгааллыг хэрэгжүүлж байгаа газарт ямар бэрхшээл байгаа талаар илүү практик асуудлыг хөндөж гаргахад байгаа юм.

Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, мөн гэмт хэрэг үйлдээд байгаа хүүхдүүдийн тоог хэрхэн бууруулах, шалтгаан нөхцөл нь юунд байгаа болон цаашид хүүхдийн эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар олон талаас нь авч үзэж, шийдлээ яриасай гэж хүсэж байна” гэсэн юм.

ЦЕГ-ын Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал илтгэлийг татаж авах бол энддарна уу.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бэлтгэсэн илтгэлийг татаж авах бол энд дарна уу.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүүхдийн эрх ашигтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэлтийн байдал илтгэлийг татаж авах бол энд дарна уу.

Нийгмийн эрүүл мэндийн газрын “Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал, шийдэл” илтгэлийг татаж авах бол энд дарна уу.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нөгөө хужаа царайтай энхбаатар яасан ыэ. Мөнгөний шантаажны ажил биш болохоор таг алга болоо биз. Мориноос болж хэдэн хүүхэд насан туршийн сэтгэл санааны хямралтай яваа вэ. Хүүхдээ хүчиндэгч нараас хамгаалахгүй байж монгол хүн морио унж эдлэнэ гэхээс хамгаална гэх юм. Гэмт хэрэг, замын осол, хүчин, хүчирхийлэл гээд хичнээн хүүхэд үхэж зовж шаналж бн. Тэр үед энхбаатар тэргүүтэй мөнгө саах зорилготой шантаажны хужаа нар хаана байж дугарч ажлаа хийж бнуу