Зон Олны намын шинэ дарга сонгогдлоо
2018-04-26

Зон Олны нам энэ сарын 22-нд Бага хурлаа хийж, даргаа сонгожээ. Тус намын даргаар Г.Эрдэнэтөгс сонгогдсон байна. Харин Ерөнхий нарийн бичгийн даргад Э.Одбаяр нэр дэвшин, сонгогджээ. Өмнө нь тус намыг П.Очирпүрэв удирдаж байсан бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаа өгсөн юм байна. 

 

Мөн хурлаар намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж 13 гишүүнтэй болжээ. ЗОН-ын Удирдах зөвлөлд нийт 7 хүн нэр дэвшин нууц санал хураалтаар Б.Нарангэрэл, Н.Сарангэрэл, Д.Насанбаяр нар олонхийн дэмжлэг авч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин