Эргүүлүүд гурван хүүхдийн амь насыг аварчээ
2018-04-26

 

 

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 81-1153 тоотод оршин суух иргэн Ж.Энхбатын өвлийн сууцны яндангаас оч үсрэн /52018.04.19/ гарчээ.

 

Тухайн нутаг дэвсгэрт хөдөлгөөнтөөр ажиллуулж байгаа явуулын постонд үүрэг гүйцэтгэж байсан урамшилт эргүүлүүд галын аюулаас 6-12 насны Т.Дүүрэнжаргал,Т.Ариунжаргал,Т.Тэгшжаргал нарын амь насыг аварсан байна.

 

Гурван хүүхдийн амь насыг аварсан урамшилт эргүүлүүдийг тус хэлтсийн удирдлага хүлээн авч уулзан баяр хүргэж талархал үнэ бүхий зүйл гардуулан, байгуулсан гавьяаг нь өндрөөр үнлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, холбогдох газруудад шагнаж урамшуулах саналыг хүргүүлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин