Үргэлж ЦЭВЭРХЭН АРЬСТАЙ байх арга
2018-04-26

Эмэгтэйчүүд сайхан биеэс гадна өөгүй цэвэрхэн арьстай болохыг мөрөөддөг. Тэгвэл хялбараар цэвэрхэн арьстай байх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Цэвэрхэн арьстай байх эхний алхам бол арьсаа сайтар цэвэрлэх юм. Та зориулалтын арьс цэвэрлэгээний гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж заншаарай. Энэ нь арьсны гүн дэх бохирдлыг арилгах болно.

 

Алхам №2

 

 

Ус сайн уух. Ус дотор эрхтнээс гадна эрүүл арьсны нууц юм.

 

Алхам №3

 

 

Гэрээс гарахаас бол та заавал зориулалтын нарын тос түрхэж, нарны хурц гэрэлнээс арьсаа хамгаалаарай. Нарны тос хурц гэрэлнээс хамгаалахаас гадна таны арьсыг гэмтээхгүйгээр хамгаалж бас харлуулахгүй.

 

Алхам №4

 

 

Зөвхөн арьсандаа тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны эрүүл мэндтэй шууд холбоотой.

 

Алхам №5

 

 

Хүнд хоолноос татгалзаж, жимс жимсгэнэ бас шинэ ногоог хүнсэндээ хэрэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүн гэдсийг сайн цэвэрлэнэ.


Алхам №6

 

 

Гоо сайхныхаа төлөө та тамхинаас татгалзаарай.

 

Алхам №7

 

 

Баталгаатай гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх.

 

Алхам №8

 

 

Хэрвээ таны арьс хуурайшиж, өнгөө алдаад байвал зөгийн бал хэрэглээрэй. Ганцхан халбага зөгийн балыг бага зэрэг халаагаад арьс дээрээ жигд түрх. 10 минутын дараа зөөлхөн арчаад, бүлээн усаар угаагаарай. Хуурайшилтыг хормын төдийг үгүй болгоно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин