Ч.Хүрэлбаатар: Өөрсдөө хууль шахчихаад төрийн албан хаагчдыг буруутгахаа боль
2018-04-26

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулийн төслөөр Мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг тусгажээ. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлснөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж хууль санаалагч үзжээ. Өмнө нь  энэ заалт хэрэгжиж байсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа энэ оны нэгдүгээр сараар дуусгавар болсон байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Энэ хуулийн хэрэгжих хугацааг яагаад тавиагүй вэ? Барилгын угсралтын гэдэг чинь хардлага төрүүлээд байна. Гуулин мод гэж оруулж ирж болно. Энэ хууль Төсвийн тухай хууль зөрчиж байгаа нь үнэн.

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Та өөрөө улс төр хийхээ боль. Миний хувь эзэмшдэг компани мод, модон эдлэлийн бизнес хийдэггүй. Битгий хард.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-УИХ татварыг хөнгөлөх, чөлөөлөх хуулийг зөвхөн УИХ шийддэг. Татварын хөнгөлөх чөлөөлөх ажлыг УИХ шийдэж ирсэн. Үүн дээр хууль зөрчигдсөн тухай асуудал байхгүй. Татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэх хугацааг тавиагүй. Хэлэлцүүлгийн явцад улс төрийн шийдвэр гаргадаг. Энэ хууль ямар нэг хуулийг зөрчөөгүй орж ирж байгаа.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Ойгоос бэлтгэгдэж байгаа модыг багасгах талаар ямар арга хэмжээ авч байна. 1.2 ширхэг мод тарьсан гэлээ. Арчилгааг хэрхэн хийж байна вэ?

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

 

-6800 га-д  ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа. Ойн цэвэрлэгээ нэгдсэн байдлаар хийхэд манай яаманд хүн хүч, бололцоо муу байдаг. Харин БХЯ-тай хамтраад энэ цэвэрлэгээг хийгээд явж байгаа юм байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Сангийн сайд хэвлэл мэдээллээр “Бид Засгийн зүгээс хууль зөрчсөн зүйл өргөн бариагүй. УИХ хуулийг нь баталсан” гэсэн утгатай үг хэлсэн. Гэтэл энэ хууль чинь Төсвийн тодотгол хийхгүйгээр татвараас чөлөөлөх гээд байна. Төсвийн тодотгол хэзээ оруулж ирэх вэ? Энэ асуудал төсөвт тодотгол хийгээгүй долоо дахь хууль шүү. Хууль зөрчсөн төсөл өргөн барьсан сайд ямар ч буруугүй болдог жишиг тогтох нь. Хүүхдийн мөнгийг төсөвт тодотгол хийгээгүйгээр шийдвэрлэсэн гэж өмнөх Засгийн газар огцрох үндэслэлийн нэг байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ нь маргаан дагуулсан. Энэ оруулж ирж байгаа хууль Төсвийн хуулийг зөрчиж байгаа юу?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-УИХ-аар хэлэлцээд баталсан хуулиудыг хууль зөрчсөн гэж яриад байж болохгүй. УИХ-ыг хууль зөрчсөн гэж болохгүй. Татварын холбоотой хуулиудыг батлах, хөнгөлөлт чөлөөлөлт өгөх нь  УИХ баталдаг. Бид хэлж, ярьж байгаа зүйл дээрээ бодолтой баймаар байна. Зүгээр нэг улс төр хийхийн тулд УИХ-ын үйл ажиллагааг харлуулж болохгүй. Энэ оруулж байгаа хууль энэ оны нэгдүгээр сарын нэгэнд үйлчлэл нь зогсчихсон байсан. Үүнийг манай УИХ-ын гишүүд оруулж ирээч гэж шахсан гэж байгаа. Дээрээс нь шахаж хууль оруулчихаад төрийн албан хаагчдыг  буруутгаж болохгүй. НӨАТ-ын асуудлаар манай яамныхан бүгдээрээ явж байна. “Эрдэнэт”-ын 49, 51 хувь дээр манай яамныхан байцаагдаж байна. Төрийн албан хаагчид чинь хүнд байна шүү. Хурал дээр ажлаа яриад сууж байхад аваад явчихна. Монголын төрийг төрийн алба шиг болгоход бид өөрсдөө гол санаачлага гаргаж ажиллах ёстой шүү.

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

 

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль Төсвийн тухай хуулийн 6.2.5-ийг  зөрчиж оруулж ирсэн. Малын болон үрийн улаан буудайг татвараас чөлөөлөх, мөн ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх, Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлөх зэрэг 4-5 хууль хууль зөрчиж байгааг Засгийн газарт сануулсан.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Төсвийн тодотолыг хэзээ оруулж ирэх вэ гэж Сангийн сайд аа. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Энэ хууль Төсвийн хуулийг зөрчөөгүй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:-------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
2018-04-27
Энэ казиночин нөхөр засрахгүй тэнэг хүн байна даа юу ч ойлгодогүй ээ төсвийн тодотгол оруулаж эрхгүй байвал зардал нэмэгдэхгүй олон түмэнд тустай байдаг энэ тэнэг заавал оруулж иргээд шахаад байдаг дараа олон түмэнд хандахад хэцүү л байх байх даа угны залуу хүн шиг байгаа юм
2018-04-26
40000tiin hvn:
ene monhbat gej ork tord bgaa yum bol toriin hvn shig bai medev yy malan ork
2018-04-26
БХЯ-тай хамтарч ойн цэвэрлэгээг цэргүүдээр хийлгэх гэсэн санаа зөв шүү, Харин Бат -Үүл зөвшөөрөх болов уу? Цэргийн коммунизм байгууллагдах эрсдэлтэй гэж магадгүй байх даа
2018-04-26