Д.Эрдэнэбат:Төсвийн тодотголыг яаралтай оруулж ир
2018-04-26

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, хариулт авч, санал хэлж байгаа юм. Уг хуулийн төслөөр мод, модон материалыг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг тусгажээ. Энэ оны төсөвт тодотгол хийхгүйгээр оруулж ирж байгаа уг хуулийн төсөл хууль зөрчлөө гэж Ж.Мөнхбат нарын гишүүн хэлж байгаа бол Сангийн сайд "хууль зөрчсөн асуудал болохгүй" гэсэн тайлбар хийж байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Өнгөрсөн хугацаанд манай улсад орж ирсэн модон материалууд эдийн засгийн ямар үр ашиг өгсөн юм. Ашигтай байгаа гэсэн эдийн засгийн үр ашгийн тооцоо энэ хуулийн төсөлд чинь огт алга. Гишүүд шахаад, шаардаад хуулийн төсөл оруулж байгаа гэдгийг чинь ойлгохгүй байна. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг оруулж ирж байгаа нь төрийн бодлого юм уу, гишүүдийн лобби юм уу.


Төсөвт ямар нэгэн орлогын, зарлагын өөрчлөлт гарч байгаа бол Төсвийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт хийх ёстой. Бид үнэмлэхүй олуулаа байна ингээд яваад байж болно гээд яваад байж болохгүй. Маш олон хууль зөрчигдөж байгаа нь үнэн шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Төсвийн хууль зөрчсөн нь огцрох нэг үндэслэл нь болсон. Гэтэл одоо Төсвийн хуулийг 4-5 удаа зөрчсөн нь үнэн шүү дээ. Тиймээс Засгийн газрыг төсвийн тодотголыг нэн яаралтай оруулж ирж, батлуулахыг шаардаж байна гэсэн юм. Гишүүн Б.Пүрэвдорж:

 

-Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчөөд байгаа манай намын бүлэг сайдыг огцруулах асуудлыг оруулж ирсэн. Зөвхөн энэ удаад ч биш Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн Төсвийн хуулийг зөрчиж байсан гэсэн юм. Харин гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Мод, модон материалыг өмнө нь ч татвараас чөлөөлж байсан. Энэ дагуу татвараас чөлөөлж байгаа юм. Түүнээс  биш өмнө нь хийгдэж байгаагүй асуудал биш. Цаашдаа Засгийн газар татвараас чөлөөлөх асуудлыг төсвийн хуультайгаа зэрэг өргөн барих ёстой юм. Энэ хуулийн төслийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлээд явчихвал хууль зөрчихгүй. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ барилгын модон хийц, эдлэл гэжээ. Би өөрийнх нь компани гэж хэлээгүй, өөртэй нь уулзсан хүмүүс ингэж оруулах санал тавьж уу гэж би БОАЖ-ын сайдыг хардаад байгаа юм. Хоноц хоноцдоо дургүй гэдэг. МАН-ын 32:33-ын бүлэг хоорондоо талцаад, олон түмэн харж байна. Та нар ажлаа хийж чадахгүй бол УИХ-ыг тараагаад ажил хийдэг хүнийг оруулж ир. Энэ хуулийн төслийг яг одоо оруулахгүй Монгол Улс сүйрэх гээд байна уу. 

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуульд өөрчлөлт оруулах төслийг санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Ийнхүү үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
novsh:
Iim eruul galzuu ni medegdehgui humuuseer yu khiine. ungursun 4 jil unstei hutgaj hayasan bizdee\
2018-04-27
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:--------- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
2018-04-27
zochin:
Erdenebat gej ene novshoor ug bitgii heluuleech.Ongorson 4 jild ed yu hiiv.
2018-04-26