Д.Мөнхбаатар: Чингэлэгт дарагдсанаас хойш хүү маань ухаан алддаг болчихсон
2018-04-27

Өнгөрөгч 2017 оны долоодугаар сарын 16-ны өдөр СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг “Приус 11” маркийн суудлын автомашин дээр унаж, эрүүл саруул нэгэн гэр бүлийн гишүүдийг хүнд бэртээсэн хэрэг гарсан. Осол гарснаас хойш найман сарын хугацаа өнгөрчээ. Ослын буруутан болох жолоочид хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, автомашин жолоодох эрхийг нь нэг жил, хоёр сарын хугацаатай хассан болохыг албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Д.Мөнхбаатарынх гэх залуу гэр бүл хэрхэн аж төрж буй бол?!

 

 

Д.Мөнхбаатарынх гэх энэ айл ам бүл тавуулаа. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Осол гарах үед 15 настай том  хүү нь урд суудалд  сууж явсан бөгөөд түүний уушги бяцарч, хөл нь хавтгай болтлоо дарагдсан тул сэхээний тасагт ухаангүй гурав хоносон гэдэг. Хүү  аравдугаар ангийн сурагч. Ослоос хойш тэрбээр үе үе ухаан алддаг болсныг аав нь хэлж байна. Энэ тухай Д.Мөнхбаатар “Нэг үеэ бодвол манай гэр бүлийнхний эрүүл мэнд сайн байгаа. Гэхдээ том хүү маань ухаан алдаж унадаг болчихоод байна. Ослын үеэр нэг хөлнийх нь чагтан холбоос хугарч, шилбээрээ мэдээгүй болсон. Тийм болохоор сургуульдаа алхаж явж чадахгүй, үргэлж таксигаар сургуульд нь хүргэж өгч, авдаг” гэв.

 

Харин ой гурван сартай бага хүү нь ЭНЭМҮТ-ийн хяналтанд байдаг бөгөөд нарийн мэргэжлийн эмч нар үргэлж эрүүл мэндэд нь анхараал хандуулж байгаа аж. Эхнэр болон дунд, бага хүүгийнх нь биеийн байдал харьцангуй сайн байгаад тэрбээр олзуурхаж байна.

 

Д.Мөнхбаатар өдгөө 37 настай. Тэрбээр ослоос өмнө барилга дээр ажилладаг байсан аж. Ослын улмаас тархиндаа гэмтэл авснаас гадна хөлөндөө хүнд гэмтэл авсан тул ажил хийх боломжгүйд хүрчээ. Энэ талаар “Ажилгүй гэрт суухаар амьдрал үнэхээр хүнд байна. Тийм болохоор саяхан хуучин барилгын ажлаа хоёр хоног хийж үзлээ. Гэтэл ачаалал өгөхөөр хөл өвдөөд, ажил хийх чадваргүй болжээ. 40 тоннын чингэлэг дээр нь унасан болохоор автомашин маань авах юмгүй болтлоо дарагдчихсан. Тийм болохоор задлаад зарсан. Уг нь автомашин маань байсан бол халтууранд ч болтугай явахсан гэж бодох юм” гэж ярилаа.

 

Ослын буруутан буюу тухайн үед чингэлэг тээвэрлэж явсан автомашины жолооч иргэн Б-д шүүхээс энэ оны нэгдүгээр сарын 9-нд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. 40 тоннын чингэлэгийг ачуулсан компани болон ачиж явсан жолооч нарын тал Д.Мөнхбаатарын гэр бүлд, сэтгэл санааны хохирол болоод эмчилгээний зардал зэрэгт нийтдээ 38 сая төгрөг өгөхөөр тохиролцсон байна. Д.Мөнхбаатар ч гол буруутан жолоочийг “Аавтай минь л адилхан настай хүн” гэж хүндлээд буруутай этгээдүүд эхний ээлжинд 31 сая төгрөгийг өгөөд ямартай ч жолоочийг ялгүй авч үлдэхийг хүссэнд зөвшөөрчээ. Хүслээр нь “Гомдолгүй” гэж гарын үсэг зурсан тул анхан шатны шүүхээс жолоочид тэнсэн харгалзах ял оноожээ. Гэтэл шүүх хурлаас хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа талаар Д.Мөнхбаатар хэлж байна.  Тэрбээр “Уг нь жолооч болон чингэлэгийг ачуулсан компани хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Захиргааны арга хэмжээ авах учиртай баймаар. Гэтэл зөвхөн жолоочийг буруутай гэж үзсэн. Шүүх хурлаас хойш жолооч ах зангаа хувиргаад, хэлсэндээ байж чадахгүй холбоо ч барихгүй алга болчихсон. Саяхан над руу утсаар яриад агсан тавьсан. Мөнгө төгрөг яахав гэхэд том хүү маань ухаан алдаад байгаа тул дахиад эмнэлгээр явах шаардлагатай байна” гэв.

 

Ослын талаар эргэн сануулбал, 

 

 

 

Тухайн өдөр Мөнхбаатар эхнэр, 3 хүүхдийн хамт салхинд гарахаар явж байсан бөгөөд  Баянхошууны тойрог дээр гэрлэн дохио хүлээн зогсож байтал эсрэг урсгалаас 40 тонны контейнэр ачсан том оврын "шаланз" маркийн машин хурдтай явж байгаад тэнд зогсож байсан өөр машинтай мөргөлдөж, хүчтэй зогссон байна. 

 

Улмаар том оврын машин дээр ачсан байсан дүүрэн ачаатай чингэлэг нь приус машин дээр унах үед машин жолоодож явсан аав, урд сууж явсан 15 настай том хүү, 3 настай дүүгийн хамт гурвуулаа дарагдсан. Тухайн үед ажлаасаа бууж явсан аврагч залуу таарч, машины хойд суудалд явсан эхнэр болон 7 сартай нярайг гарган авсан бол урд суудалд явсан аав хүү гурвын дээрээс дарсан чингэлгийг салгаж чадалгүй хоёр цаг болсон юм.

 

Хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон энэ гэр бүлд Монголын ард түмэн сэтгэлээрээ туслахаар хандив цуглуулсан. Ард түмний өгсөн хандивын мөнгөний “хүчинд” маш сайн эмнэлгээр явсан. Ард түмэндээ маш их баярлаж буйгаа Д.Мөнхбаатар өгүүлбэр бүртээ дурьдаж байлаа. Одоо тэд хадам аавындаа амьдарч буй бөгөөд ослоос хойш хадам аав нь гэв гэнэтхэн бурхан болсон тул эхнэр нь сэтгэл санааны хямдралд өртөөд байгааг учирлав.

 

Гай, зовлон хэлж ирдэггүй. Гэхдээ хэн нэгний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж нэг гэр бүлийн бүх гишүүд эрүүл мэндээрээ хохирч эд л хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан хүү нь ухаан алддаг болсонд эрхгүй харамсал төрж байна. Гэхдээ амьдрал баян даа. Алаг үрстэйгээ жаргаж суухын ерөөл тавьж, Д.Мөнхбаатар ахын гэр бүлд ирээдүйн ГЭГЭЭН бүхнийг хүсье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
juj:
Hergiig dahin sergee.
2018-04-28
Deleg:
Ene ail mun hetsuu bnadaa.!!!!!!
2018-04-28
gomo moonhoo:
gomo monhoo ah n bnaa
2018-04-27
Shuux xurlaas hoish zangaa huvirgaad genee...yag tegdeg baihgui yu baliar muuxai novshnuud...tednii xudlaa saixan ugend anxnaasaa itgeh hereggui baijee
2018-04-27
Монголчууд ингээд л хайр даадаггүй улс даа, үлдэгдэл хохиролыг чинь барагдуулахгүй байвал хохиролоо барагдуулахаар дахин шүүхэд хандах эрх чинь нээлттэй шүү хэргийг дахин задална гэсэн үг тохирчоод зугатаах юмуу төлбөрөө барагдуулахгүй байна гэдэг чинь өөрөө давхар залилан мэхлэх гэмт хэрэг шүү
2018-04-27
davarsan gulug ve iim hogiin pisdatai yah gej tohirsii dahiad 20 sayiig nemj av ugui gevel shorondoo zailag muu pisda hairan huuhduud nasan turshdaa uvchtei unadag bolvol yun heden haltar tugrug ve
2018-04-27
Zochin:
Jolooch, kompani bugd l hariutsalga huleeh yostoi! Nasan turshiin tetgemj avah yostoi. Jolooch ch company ch buten ger bul hohiroochood toohgui l bgaaz dee oord shig ni baigaach please
2018-04-27
zochin:
eruul saikhan huug chin eremdeg bolgoson baiikhad yug ny erevddeg yum, ahiad shuuhed egch mungee guitseej av, enmnelgiin telber telj baigaa barimtaa tsugluulaad baigaarai. Nasan turshid huug, eeriig chin tahir dutuu uls bolgoson bolohoor nasan turtshaa tetgegemj avaarai buu uuchil.
2018-04-27