Цахим орчинд иргэд эрсдэлд учирч байна
2018-04-26

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим бодлогын түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. Гишүүд цахим сүлжээ, өргөн нэвтрүүлэг, цахим сүлжээний аюулгүй байдлын тухай асуудлыг тал талаас нь хэлэлцэж байна. Энэ салбарыг эдийн засгийн талаас нь харж, аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалж, тэмцэх хүн хүч бүрэлдэхүүнийг тодорхой болох хэрэгтэйг анхааруулж байлаа. Энэ төсөл хэрэгжсэнээр сошиал сүлжээг хаах, хязгаарлах асуудал хөндөгдөхгүй, хүний эрхийн асуудлыг хангаж, төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Сүүлийн үед цахим орчинд Үндсэн хуулиас давсан асуудал их явж байна. Төрийн нууцад хамаарахааргүй асуудлыг тангуулынхан тайлбарлахгүй юу? Зөрчлийн хууль сүүлийн үед хэрэгжихгүй байна. Сошиал хэрэгтэй. Гэхдээ аль аль талдаа хуулиа хэрэгжүүлмээр байна хэмээсэнд "Манай улсад интернэт хэрэглээ жил бүр нэмэгдэж байна. Үүнийг дагаад хэрэглэгчийн тоо ч нэмэгдэж байгаа. Нэг талдаа таатай, дэвшилттэй боловч үүнийгээ дагаад сөрөг зүйл анзаарагдаж байна. Иргэд эрсдэлд учирч байна. Цахим орчин дахь гэмт хэрэг сүүлийн жилүүдэд 2014 онд 66, 2017 онд 362 болон өссөн. Цахимд орчин төрийн өндөр албан хаагчийг гүтгэх асуудал Зөрчлийн хуулиар шийтгэгддэг" хэмээн албаны хүмүүс хариулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:------------ http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00
2018-04-27