Улаанбаатарт 24 хэм дулаан байна
2018-04-27

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

 2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, үдээс хойш секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин