Үс засуулахад тохиромжгүй
2018-04-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 12. Сугар гараг. Тугчин одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. 

                         

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Shuud.mn
Сонин хачин