“Тютю” М.Цэрэндолгор “Яг түүн шиг”-т авьяас сорино
2018-04-27

“Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн”  группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг Монголд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар тун удахгүй цацагдана.

 

 

“Яг түүн шиг III” шоу нэвтрүүлэгт оролцох найман оролцогчийг танилцуулж эхлээд байна. Энэ жилийн нэвтрүүлэгт “Тютю” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин М.Цэрэндолгор авьяас сорихоор болжээ.  Тэрбээр “Урлагийн олон салбарт хөрвөж үзнэ гэдэг гайхалтай. Энэ боломжийг надад “Яг түүн шиг” шоу олгож байна. Өөрийнхөө авьяас чадварыг сорьж шоуны шилдэг нь байхын төлөө хичээх болно. Тэвчээр, хүчин чармайлт нь амжилтын хамгийн гол үндэс. Тайзан дээр “Чи яг түүн шиг байна” гэдэг үгийг сонсох оролцогч байхад бэлэн байна” гэжээ.

 

Мөн Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, загвар өмсөгч, модель Ж.Энэрэл, ая зохиогч Б.Нацагдорж /Naki/, “Эмоци” продакшны жүжигчин СТА  С.Тэмүүжин, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн нар оролцох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин