Хүүхэд бүр аюулгүй, зөв зорчих эрхтэй
2018-04-27

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хүүхэд хохирсон зам тээврийн осол хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Замын Цагдаагийн газар болон Имарт Хайпермаркет хамтран хүүхдийн суудлын бүс тохируулагч бэлэглэх аяныг зохион байгууллаа.

 

Имартын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө сар бүр 1 сайн үйлсийн ажлыг хийхээр төлөвлөн “Итгэл найдвараа хуваалцъя” аяныг 2-р сараас эхлэн компанидаа эхлүүлсэн.  Нийгмийн хариуцлагын ажилд өөрийн тус, хувь нэмрээ оруулахаар ажилтанууд сар бүр хандив өгөхөөр болсон ба цугласан хандивтай дүйцэхүйц мөнгөн дүнг компаниас дахин хандивлаж сар бүр сайн үйлсийн аянаа хамтран хэрэгжүүлж байна.

 

 

Энэ удаад Хүүхдээ аюулгүй, зөв зорчуулахыг уриалан хөдөө орон нутаг, нисэхийн зам дагуу болон зарим дүүргийн бага сургуулиудад 2,000 орчим Суудлын бүсний тохируулагчийг бэлэглэх аяныг өрнүүллээ. Эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн өөрсдөө бус үр хүүхэд, багачуудаа зориулалтын суудал болон суудлын бүс зүүлгэн аюулгүй, зөв зорчуулахыг Замын цагдаагийн алба болон Имартчууд бид уриалж байна.

 

Shuud.mn
Сонин хачин