Согтуурсан үедээ зодолдож нэгнийхээ аминд хүрчээ
2018-04-27

Сүүлийн өдрүүдэд гарч буй ихэнхи гэмт хэрэг согтуугаар үйлдэгдэж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдэээллээ. Он гарсаар согтуурсан үедээ залуучууд хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн хоёр ч тохиолдол бүртгэгджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайлбал 2018.04.14-ны өдөр Баянгол дүүргийн II хороо, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах шөнийн цэнгээний газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн таван залуу гарч яваад гудамжинд гурван залуутай үл ойлголцсоны улмаас маргалдаж зодолдсоноор иргэн Г хүнд гэмтэж, иргэн Н духан тус газраа зэвсгийн чанартай зүйлээр хатгуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй А,Ч, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг тогтоожээ.

 

Мөн шөнийн цагаар такси үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг этгээдүүдийг баривчилсан байна. Тодруулбал “Тоёото приус” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирэн хутга тулгаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус гэмт хэргийг  приус маркийн автомашинд улсын дугаар хулгайлан ашиглаж үйлддэг болохыг тогтоон энэ сарын 20-ны өдөр баривчилжээ. Эл хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И,Б,Э нарын бүлэг үйлдсэн байна.

 

Иймд иргэд, олон нийтшөнийн цагаар такси үйлчилгээ ашиглахдаа найдвартай компаниар үйлчлүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин