Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэв
2018-04-27
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын  Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анхны 11 генерал цолтон төрөн гарчээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдөстэй генералууддаа хүндэтгэдэг билээ. 

 

Генералуудад хүндэтгэл үзүүлэх энэхүү өдрийг угтаж  Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хүчний байгууллага хамтран өнөөдөр /2018.04.27/ , үе үеийн генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

 

Энэ үеэр хошууч генерал Ж.Гүррагчаа “Жил бүрийн энэ өдөр үе үеийн генералууд уулздаг их сайхан өдөр. Бидний дунд насны зөрүү их байдаг ч бүгдээрээ энэ өндөр цолоо хүндэтгэж хайрлаж уулздаг.  Сүүлийн үед хүмүүс эх оронч хүмүүжлийн тухай их ярьдаг болсонд би баяртай байна. Тэтгэвэр, чөлөөндөө гарсан ч бид залуу үедээ зааж сургах юм их бий. Бүгд л ахмад үеэсээ суралцаж ирсэн шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын цэрэг, Зэвсэгт хүчин, гадаадын улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Энэ чинь л том амжилт” гэв.

 

 

Монгол улсад генерал цол олгож эхэлсэн 1944 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 180 генерал төрөн гарсан. Өдгөө 99 генерал цолтон амьд сэрүүн, энх тунх амьдарч байна. Нийт генералуудын зургаа нь Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар болсон бол гавьяат цолтон 10, эрдмийн цол зэрэгтэй 37, төрийн өндөр албан тушаалд ажилласан 10 генерал байдаг аж.

 

Уг ажлыг “Монгол Генерал төв”-ийн үүсгэн байгуулагч Хошууч генерал С.Баасанхүү анх санаачилжээ.

 

 

З.Жамбал

Shuud.mn
Сонин хачин
74 биш yy
2018-04-30
Zov bas buh shagnaliig in huraa
2018-04-29
Зочин:
Төрийн тэргүүн нь цолыг нь хураагаад. Бусад нь баяр хүргэж хүндэтгээд... Эндээс харахад жудаг ,хүн мөс, мөн чанар ханхалж бна. Хийсэн хэрэгтээ тэртээ тэргүй шийтгэгдсэн хүмүүс ахин шийтгэгдэнэ гэдэг нь хэлмэгдүүдэлт албан хэт дарангуйлал явагдаж бна л даа
2018-04-29