Хятадад хутгатай этгээд сурагчдыг хөнөөжээ
2018-04-30

БНХАУ-ын хойд хэсгийн Шанси мужийн Мизшми дүүрэгт байрлах нэгэн дунд сургуульд хутгатай этгээд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас есөн сурагч амиа алдаж, 10 хүн шархадсан гэнэ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж, хэрэг үйлдсэн этгээдийг сургуулийн барилга дотроос баривчилжээ.

 

Гэмт этгээд өмнө нь уг сургуульд суралцаж байсан бөгөөд “өшөө хонзонгийн сэдлээр сурагчид руу халдсан” хэмээн мэдүүлгийнхээ үеэр ярьсан байна.

 

Халдлага үйлдсэн этгээдийн Жао гэдэг бөгөөд 28 настай аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин