Ким Чен Ун: Шинзо Абетэй уулзахад бэлэн
2018-04-30

Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар өнгөрсөн долоо хоногт анх удаагаа уулзсан билээ.

 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар хоёр улсын цэрэггүй бүс гэгддэг Панжунмон тосгоны Найрамдлын ордонд уулзсан юм.

 

Хойд Солонгосын удирдагч анх удаагаа өмнөдийн газар нутагт хөл тавьсан. “Түүхэн уулзалт” эхлэлээсээ төгсгөл хүртлээ өндөр түвшинд зохион байгуулагдсан хэмээн Пхеньяны талаас мэдээлж, Сөүлийн удирдлагуудад талархлаа дэвшүүлжээ.

 

Тэгвэл Ким Чен Ун Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзахад бэлэн гэдгээ олон улсад илэрхийллээ.  Тэрбээр “Японы Ерөнхий сайтай хэзээ ч уулзахад бэлэн” гэж мэдэгджээ.

 

Уулзалт Хойд Солонгос эсвэл Японы газар нутаг дээр зохион байгуулагдах боломжтой гэдгийг Пхеньян уламжлав.

 

Ким Чен Ун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана. Уг уулзалтаас өмнө, дараа нь Абетэй уулзах бүрэн боломжтой гэнэ.

 

Трамп, Ким Чен Унтай уулзах үеэрээ гурав дахь гүрэн буюу БНХАУ, Өмнөд Солонгос болон Японыг оролцуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин