С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг шүүнэ
2018-05-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газраас Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг /2018.04.01/ баривчилсан.

 

С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2018.05.01/ Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.30 цагт болно.

 

Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг бичиг баримттай холбогдох хэрэгт, Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн сэжигтнээр татаж хойшлуулашгүй баривчлах ажиллагаа явуулсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин