Эшли Жудд: Харви миний урлагийн амьдралыг сүйрүүлсэн
2018-05-01

Холливуудын уран бүтээлч, жүжигчин Эшли Жудд өчигдөр продюссер Харви Вайнштейнээс болж урлагийн карьер нь томоохон асуудалд орж байсан хэмээн мэдэгдлээ.

 

 

Жүжигчин эмэгтэй “Би бол хохирогч. Харви өмнө нь бэлгийн харьцаанд орохыг тулган шаардаж байсан. Би түүний саналаас татгалзснаас болж миний урлагийн карьер асуудалд орсон. Харви миний урлагийн амьдралыг сүйрүүлсэн” гэж ярьжээ.

 

Харви Вайнштейнийг бэлгийн дарамт учруулсан, нэр хүндийг нь гутаан доромжилсон, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн хэмээн Жудд буруутгасан байна.

 

Харви энтертайментийн салбарт өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглан, жүжигчин Жуддын нэр хүндийг гутаан доромжилж, карьерийг нь хязгаарласан” хэмээн жүжигчний өмгөөлөгч Лос Анжелес хотын шүүхэд гомдол гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Bold:
МАНАЙ ЖҮЖИГЧИН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ОХИД ХҮҮХНҮҮДЭД БОЛ НАЙРУУЛАГЧИЙН ШААРДЛАГА ЭНГИЙН. ТЭД ЖҮЖИГ КИНОНЫ ДҮР АВАХ ГЭЖ ӨӨРСДӨӨ НАЙРУУЛАГЧ НАРАА ХОРМОЙДДОГ. СУИС-Н ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУД БОЛ НАЙРУУЛАГЧ БОЛОН ТЭДНИЙ НАЙЗУУД, МӨНГӨТЭЙ ЭРЧҮҮДТЭЙ БУУДАЛ КАРАОКЕ Д Л АРХИДААД ХЭВТЭЖ.БАЙДАГ.
2018-05-02
buh ym chin unasan ym bol ert gomdloon hiihgui yu huleez baisan harah tsarainaasaan jnztai etgeed bna daa
2018-05-01