Багш нар цалин нэмэхийг шаардаж, дахин жагсав
2018-05-01
Гэрэл зургуудыг MPA.mn

 

МҮЭ-ийн холбоо өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр цалин нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, Хөдөлмөрийн хуульд Үйлдвэрчний эвлэлийн зөрүүтэй байгаа саналыг тусгуулахыг төр засгаас шаардаж, Сүхбаатарын талбайд /2018.05.01/ жагсаал хийлээ.

 

Жагсагчид:

 

УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4,5,6 дахь заалтыг цуцлахыг

 

Цалин хөлсийг царцаахаа зогсоохыг

 

ҮЭ-ийн ажил хаях эрхийг баталгаажуулахыг

 

Цалин хөлсийг нэмэгдүүлэхийг

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг

 

Цалингийн нэмэлт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх зэрэг асуудлыг Төр засгаас шаардаж жагслаа.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин