Парист үймээн дэгдэж, 200 гаруй жагсагчийг баривчилжээ
2018-05-02

Францын нийслэл Парис хотноо тавдугаар сарын эхний өдөр үймээн дэгдэж, эмх замбараагүй байдал газар авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жагсагчид Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан хөдөлмөрийн шинэчлэлийг эсэргүүцэн, жагссан байна.

 

Уг жагсаал анхандаа тайван эхэлсэн ч хэсэг хугацааны дараа үймээн дэгджээ.

 

Хэсэг жагсагчид замдаа тааралдсан автомашин руу шатамхай шингэн шидэхээс гадна дэлгүүрийн цонхыг хагалсан аж. Улмаар цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ.

 

Цагдаагийнхан ойролцоогоор эмх замбараагүй байдал үүсгэсэн 200 орчим жагсагчийг баривчилсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин