Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмээр өрсөлдөв
2018-05-02

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас  сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд ‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2018’’ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Тус тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшил эзэмшүүлэх зорилготой билээ. Тэгвэл‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2018’’ тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 22 цэцэрлэгийн 264 хүүхэд оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээний нэгдүгээр байрт 147 дугаар цэцэрлэг орсон бол 22 дугаар цэцэрлэг удаалжээ. Харин гутгаар байранд 45 дугаар цэцэрлэг орсон бол 201, 82 дугаар цэцэрлэгүүд шагналт байранд шалгарчээ.

 

 

Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд  энэ жилийн тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо болон Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан байгуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин