Р.Нямдорж: Бөхийн өргөө МҮБХ-ны өмч мөн
2018-05-02

Монголын үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулагч Р.Нямдорж, Д.Данзан нар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Р.Нямдорж “28 жил энэ холбоог тэргүүлэн ажиллалаа. Энэ хугацаанд Монгол бөхийн түүхэнд байгаагүй 60 шинэ ажлыг бид хийсэн. Тухайлбал, хамгийн сүүлд бид допингийн шинжилгээг хийдэг болсон. Бөхчүүдийг цахимаар бүртгэж, онлайнаар билет захиалах туршилтыг хийж байна” хэмээн ажлаа тайлагналаа.

 

1.Л.Чинбатыг гурван шатны шүүхээр Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр баталгаажуулсан гэдэг худлаа.

 

2.Их эеийг хуралдуулж, тамга тэмдэг өгөхгүй байна гэж тэд биднийг шүүхэд өгөх ёстой ч өгөхгүй байна. Харин бидэнд их эе гэх цуглааны тухай нэг хуудас ч материал өгөхгүй байгаа учраас шүүхэд хандах боломжгүй байна.

 

3. Монголын бөхийн өргөө хэний өмч болох нь тодорхойгүй байна гэх зүйлийг Х.Баянмөнх гуай их ярьж байна. Бөхийн өргөө бол Үндэсний бөхийн холбооны өмч мөн. Энэ тухай заалт бөхийн холбооны дүрмэнд бий.

 

4.Бүртгэлийн байгууллагаас МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. МҮБХ-г 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад бүртгүүлэхийн тулд МҮБХ-г татан буулгах ёстой. Гэтэл татан буугдаагүй байхад гэрчилгээ давхардуулан олгосон нь энэ маргааны гол нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэдээллийг өглөө. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хуц ухна биш дээ болиоч Нямдорж Данзан нараа
2018-07-17
зочид:
Болимоор юм. Ард түмний өмчийг хувьдаа авах гэж олон жил ярилаа. Бүтэхгүй юм бүтдэггүй л байхгүй юу. Нямдорж Данзан нар дайраад муухай харагдаж байна шүү.Одоо болиоч.Сайхан шалгуулаад үнэн зөвөө олооч.
2018-07-17
иргэн:
Энэ нөхдүүдийг шалгах нь зөв дэлхийд улс орныхоо нэрийг цуурайтуулсан хөгшин аваргыг доромжлоод л бөхчүүдийг баруун зүүнээр нь хуваадаг хугацаагаа дуусга Нямдорж Данзан нараа ямар их атаархал,шуналтай хүмүүс вэ.
2018-05-03
зочин:
Нямдоржийн өмч биш гэж бодож бн.?!!нямдоржийн хөрөнгийг торуулах хэрэгтэй.бөхийн өргөөг түрээслэн олсон орлого шилэн дансыг нь шалгах.жил.сар.өдөр бүр үйл ажиллагаа явагдаж байдаг байрсав энэ өргөө шүүдээ.Баянмөнх.Сүхбатыг муулчаад өөрсдөө ариун явдалтан болох уу харин хамгийн их но той гар бололтой.бөхийн өргөө хэний өмч нь тодорхойгүй байна гэж Баянмөнх хэлээд .булхайг нь илчлээд байна.нямдоржийг хамсаатангуудтай нь АТГ Баасангаар шалгуулах зөв
2018-05-03
зочин:
Энэ3этгээд энэ олон жил их иджээ.Бөхийн өргөөнд тоглолт үзвэргүй өдөр байхгүй үргэлж түрээслэн орлого олдог байжээ 28жилийн тайланг жил.сар бүрээр нь шалгаа хэрхэн их мөнгө олж байсан нь гараад ирнэ .Өнгөцхөн нэгөмч гэрчилгээөргөө биш байна.мафижсан мөнгө үнэртээд байгаа бишүү??Юуны учир энэ3өвгөн үхэлдээд зууралдаад байгаө нь бусдыг дандаа буруутгаж өөрсдийгөө хайцаалаад байна ИХ сэжигтэй байна.манай шүүх прокурор сайн шалгаад улсын өмчөөр баяжиж байгаа хувийн юм шиг эзэмшиж байгаа бузар булайг нь нотлоод өгөө.үндэсний бөхийн өмч гэж юу байдаг юм.Улсын өмч гэж бодож байна.
2018-05-03
Бөхийн хорхойтон:
Тэгвэл бөхийн өргөөний гэрчилгээг түмэн олонд харуулалдаа..?
2018-05-02
dsn:
tom n momiig ,jijig n jijgiig bulaaldaad nudnii bulai bolj bn shuu! bid yahav gadniihand mash evgui setgegdel turuulj bndaa, iim bhd nuur bitgii hel hoshinogo ulaih bagadaj bn shuu ys bulaaldsan nohduud shig bh yumdaa.
2018-05-02
Баянмөнх гуай Хадбаатар, Цэрэнтогтох аврагаас эхлэн маш олон бөхийн амьдралаар тоглосон хүн. Сүхбат заан цолыг мөнгөөр өгч байсан, 2 удаа допинг илэрсэн, 2 удаа зарлигаар цол авсанаа бүү март.Та нарт бөхийн өргөө, холбоог авах ямарч эрх байхгүй. Ёс зүйг уландаа гишгэсэн цагаандаа гарсан дээрэмчид шүү
2018-05-02
Булганы иргэн:
Хуцдаг хулгайчууд вэ !!!! Ард иргэдийн хандив, төрийн хөрөнгөөр боссон болохоос МҮБХ-эы хөрөнгөөр босоогүй шүү !!! Энэ бөхийн өргөөг булаацалдаж байгаа аваргууд энэ барилгыг орлого олдог хэрэгсэл гэж л харж байгаагаас бус монгол бөхийг хөгжүүлэх, найраанаас цэвэрлэх талаар юу ч бодохгүй байгаа .....
2018-05-02
та нар болилдоо:
ОДОО барилдаж байгаа бөхчүүдийг цуглуулаад тэдэнд ОРДОНГ нь өг. Нэгэнт асуудал хүндрээд байхад ажлаа өгөхгүй гэж зүтгэх хэрэг байхгүй. ЕРӨНХИЙЛӨГЧ бөхийн өргөөг хурааж авах нв зүйд нийцэнэ
2018-05-02
Байнга л хэвлэлийн хурал хийх юм. ямар ч их завтай, мөнгөтэй хүмүүс вэ дэ, ажлаа өгөөгүй хүн шиг мэдэгдэл хийсэн байна ш дээ, хэхэ,,,
2018-05-02
Бөхийн хорхойтон:
Тэгвэл бөхийн өргөөний гэрчилгээг түмэн олонд харуулалдаа..?