Америк цэргүүдийг нутаг буцаахгүйгээ Сөүл мэдэгдлээ
2018-05-02

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар өнгөрсөн баасан гаригт хоёр улсын цэрэггүй бүс Панжунмон тосгонд уулзсан билээ.

 

 

Энэхүү түүхэн уулзалт үр дүнтэй болсон бөгөөд удирдагчид хэд хэдэн гэрээг амжилттай байгуулжээ.

 

Хэдий хоёр Солонгосын харилцаа сайжирч эхэлсэн ч Сөүлийн эрх баригчид эх оронд нь үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн албан хаагчдыг гаргахгүй гэдгээ илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

"АНУ-ын цэргийн албан хаагчид Өмнөд Солонгос улсад байршиж, үүрэг гүйцэтгэх явдал нь Хойд Солонгос улстай байгуулсан энхийн гэрээтэй ямар ч хамааралгүй" хэмээн Сөүлийин талаас уламжлав. 

 

Түүхэн уулзалтын үеэр Хөх ордны тэргүүн "Хоёр улсын дунд дэгдсэн дайн албан ёсоор төгсвөл АНУ-ын цэргүүд Өмнөд Солонгос улсад үүрэг гүйцэтгэх шаардлагагүй болно" гэж мэдэгджээ. 

 

Өмнөд Солонгост АНУ-ын 29 мянган эргийн албан хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн сарын эхний долоо хоногт тус улсын цэргүүдтэй Солонгосын хойгт цэргийн сургуулилт хийсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
Өөрсдөө буруутай:
Гуйлгачин царайлаад ямар ч мэдлэг боловсролгүй халтайсан юмнууд хоорондоо хэрүүл уруул хийж алалцаад байхад хэн хүн, улс гэж тоож харьцах вэ?! Өөрсдөөсөө эхэл. Өөрсдөө хүчирхэг мундаг болбол захын хүн хүндэлнэ.
2018-05-03
Дайн дэгдээгчид ,алан хядагчидыг уг нь хөөгөөд явуулбал азид амгалан тайван тогтох болно. Монголчуудыг Америк үнэхээр улс ч гэж хүн ч гэж тоодоггүй.
2018-05-02
Өөрсдөө буруутай:
Гуйлгачин царайлаад ямар ч мэдлэг боловсролгүй халтайсан юмнууд хоорондоо хэрүүл уруул хийж алалцаад байхад хэн хүн, улс гэж тоож харьцах вэ?! Өөрсдөөсөө эхэл. Өөрсдөө хүчирхэг мундаг болбол захын хүн хүндэлнэ.