Энэ жил 518 мянган тонн улаанбуудай хураан авна
2018-05-02

Энэ онд 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган тонн улаанбуудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт тавьжээ.

 

 

Энэ хүрээнд 14 аймгийн 1480 аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн ургамал, 470 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо тарихаар бэлтгэлээ хангаж байна.

 

Атрын III аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд хүргэж тариалах ажлыг зохион байгуулахыг Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт даалгав. 

Shuud.mn
Сонин хачин