Майдар эргэх ёслол болно
2018-05-03

СТӨ-нд

08:30 цагт МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулна. Мэдээлэл авах утас: 88002127, 99736725

 

Засгийн газрын II-р байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд 


09:00 цагт "Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги" нийслэл, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно. Утас 99849000, 99054668

 

Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөөнд

09.00 цагт "Хорт хавдрыг бичил долгионоор түлэх эмчилгээ" сэдэвт сургалтын нээлт болно. Утас- 88091231, 99063902

 

ШӨХТГ-т

09.30 цагт “Эрүүл, аюулгүй ажлын байр төв хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" сэдэв хэлэлцүүлэг болно. Утас 88023122

 

Сүхбаатарын талбайд

10.00 цагт "Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно.Утас: 91918297

 

Үндэсний Номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд

 

10.00 цагт “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ-онол, практикийн хурал болно. Утас: 9984-9000

 

МБШТөв Гандантэгчэнлин хийдэд

10.30-13.30 цагт Жилд нэг удаа буюу хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслол болно.

 

MN-Мэдээллийн төвд


11.00 цагт “Хөх Монгол” бүлгэмээс Монгол дахь хятад иргэдийн гар хөл болж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ.

 

Хүүхдийн урлан бүтээх төвд

11:00 цагт “Арын сайхан Архангай-3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Холбоо барих: 88209963

 

“Live conference” мэдээллийн төвд

12:00 цагт Дэлхийн хэвлэн нийтлэх эрх чөлөөний өдрөөр “ Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга!” сэдэвт хэвлэлийн хурлыг сэтгүүлчид зарлалаа. Холбогдох утас: 88032270, 88045557

 

18-р сургуулийн урлаг зааланд

12.00 цагт Хан-Уул дүүргийн 18-р сургууль бичгийн соёл ёс заншлаа таниулах өдөрлөг зохион байгуулж багш сурагчдын дунд тэмцээн уралдаан мөн монгол бичгийн бийрэн дугуйлангийн тайлан болно. Холбоо барих дугаар 90094232 

 

Peace tower-ийн 11 давхарт 1107 тоот өрөөнд

13:00 цагт  "Сэтгүүлч М.Батдорж" сангийн эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Утас:95950204, 91118403

Shuud.mn
Сонин хачин