МҮБХ-нд үүссэн "Шударга бусын хонгил"-оос Бөхийн өргөөгөө нэхэмжилье
2018-05-03

 

МҮБХ-ны хуучин удирдлагууд арьсаа хамгаалах гэж мэдээлэл хийсэн ч харин ч өөрсдийг нь эрсдэлд оруулж, өдий 20 гаруй жил нуун дарагдуулж ирсэн булхайгаа ил болгож орхилоо. Угтаа бол тэдний зорилго албан ёсоор томилогдож, ОӨУБЕГ-аас албан ёсоор бүртгэсэн тэргүүн Л.Чинбатыг үгүйсгэж, Бөхийн өргөөг хувьдаа бүртгүүлсэнээ хаацайлж, 16 жил тус холбоог хууль бусаар удирдаж байснаа зөвтгөж, ард түмний тархийг угаах байв. Гэвч "Булавч бултайна, даравч далдайна" гэгчээр "ҮНЭН" гэх зүйлгүй тэд сэтгүүлчдийн асуултад бүдэрсээр хамаг булхайгаа дэлгэж орхисон юм. Худалч хүн хоёр алхаад өмнөх ярьснаа санадаггүй гэдэг шиг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Р.Нямдорж гуай С1 телевизэд өгсөн ярилцлагандаа "Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч бүртгэлтэй байгаа" гэж байсан бол өчигдрийн хурлаар дорвитой хариулт өгч чадахгүйн зэрэгцээ 2014 оны татварын гэрчилгээ үзүүлэн Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч хэмээн хүүхэд хуурч байгаа юм шиг хачин юм ярьж суув. Татварын гэрчилгээ Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг орлохгүйг та бид байтугай 8 настай багачууд л ойлгодог цаг үе ирээд байна. 

 

Харин хажууд нь суугаа Д.Данзан нь "Бөхийн өргөө МҮБХ-ны өмчид бүртгэлгүй байгаа. Бүртгүүлэх шаардлагагүй" хэмээн уурлав. Ард түмний хандив тусламжаар, төрийн санхүүжилтээр боссон Бөхийн өргөө бол Р.Нямдорж, Д.Данзан нарын хувийн өмч биш. Тэгэхээр тэдэнд бүртгүүлэх шаардлагагүй хэмээн уурлах эрх байхгүй. Гэтэл юуны тулд, яагаад өнөөдрийг хүртэл холбооны нэр дээр бүртгүүлсэнгүй гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Гэвч тэд уурлахаас, уцаарлахаас өөр үйлдэл гаргаж чадсангүй. Арга ч үгүй биз. Өдий олон жил бөхчүүд, бөх сонирхогч, Монгол түмэн минь Бөхийн өргөөг МҮБХ-ны өмч гэж бодож ирсэн ч тэд хувьдаа завшсан, өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байж болзошгүй ноцтой байдал илрээд байна. Магадгүй, энэ бусармаг үйлдлээ хамгаалахын тулд Б.Сайнбаяр, Ц.Магалжав нарыгаа МҮБХ-ны тэргүүн, Гүйцэтгэх захирлын суудалд эртнээс зүтгүүлж эхэлсэн бололтой. 

 

Б.Сайнбаяр, Ц.Магалжав нарын хувьд залуу бөхчүүд. Гэтэл тэд юунд МҮБХ руу улаарч ах нарынхаа бусармаг үйлдлийг хаацайлах гэж зүтгэнэ вэ. Та хоёрт хэн нэгний хуруу гарын үзүүрт зарагдаж, хэн нэгний утсан хүүхэлдэй болж явахаар Бөхийн жудаг, нэр хүнд чинь л илүү баймаар. 

 

Одоо цаг үе өөр болсон. Бөхчүүд эрхээ мэддэг, үүргээ ойлгодог болсон энэ цаг үед Д.Данзан, Р.Нямдорж нарт дээрэлхүүлж байсан үе шиг Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар залгамж халааг нь авчихаад хууль бус үйлдлийг нь үргэлжлүүлнэ гэвэл "гонжинжоо". 

 

Яагаад заавал та хоёр гэж. Та хоёрт барилдах явсан туршлагаас илүүтэй ямар нэг байгууллага удирдаж, менежмент хийж явсан туршлага бий юу. Бөхийн холбоог удирдана гэдэг чинь барилдахаас тэс ондоо. Долоо даваагүй заан болсон гэж бөхчүүд чинь жиг жуг гэлцдэг болохоос өөр гийгүүлсэн гавьяа гэхээр юм сонсогддоггүй юм билээ. 

 

Яагаад хэн нэгний утсан хүүхэлдэй, хармааны хүн, хууль бус үйл ажиллагааг хаацайлагчдаас илүүтэй нийт бөхчүүд, бөх сонирхогчдоосоо мэдлэг туршлагатай, удирдах албан тушаал хийж чадах менежмэнттэй хүнийг сонгон шалгаруулаад тус албан тушаалд тавьж болохгүй гэж. Яагаад заавал хууль бусаар холбоог удирдаж байсан Р.Нямдорж хүчин төгөлдөр бус тамга тэмдэгээр Б.Сайнбаярыг томилсон байхад түүнийг тэргүүнээр, хууль бус хурлаар сонгогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ц.Магалжавыг холбооны дэд тэргүүнээр томилсон байхад энэ хоёрыг заавал сонгоно гэж. 

 

Залуу хүмүүс байж ичих хэрэгтэй. Идээ бээрэндээ баригдсан Бөхийн холбоогоо шинэчлэх ажилд гар бие оролцохын оронд хэн нэгний улыг долоож, хууль бус үйлдлийг нь хаацайлах "бай" болж яваа чинь гутамшигтай харагдаж байна.  

 

Р.Нямдорж, Д.Данзан нар МҮБХ-г хууль бусаар 16 гаруй жил удирдахдаа Бөхийн өргөө, бөхчүүдэд нэг ч шинэчлэл хийгээгүй. Харин начны найраа, допингийн бизнес, хууль бус үйлдлийг үрийг цэцэглүүлсэн. Тэгэхээр одоо тэдний залгамж халаа МҮБХ-г авбал энэ бүх хууль бус үйлдлүүд л үргэлжлэн цэцэглэнэ үү гэхээс шинэчлэлийн салхи сэвэлзэнэ гэвэл ёстой ХУДЛАА. 

 

Р.Нямдорж 16 гаруй жил холбоог хууль бусаар удирдсаныг гурван шатны шүүх зургаан удаагийн шийдвэрээр тогтоочихоод байхад тэрбээр хууль зөрчиж ирсэнээ өчигдөр амаараа нотолчихлоо. Шүүхээс 2018 оны гуравдугаар сарын 14-нд МҮБХ-г ямар нэг хурал хийхгүй байх захирамж гаргасан ч тэд 2018 оны гуравдугаар сарын 24-нд Их Эеэ хуралдуулж, тэргүүнээрээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн томилсон байдаг. Шүүгчийн захирамжийг яагаад зөрчсөн юм бэ гэх сэтгүүлчийн асуултад "Шүүгч төөрөөд, хууртагдаад шийдвэр гаргасан учраас зөрчсөн" гэв. 

 

Тэгэхээр Р.Нямдоржид таалагдахгүй бол шүүгч төөрсөн, хууртагдсан учраас хууль зөрчдөг гэх дүр зураг харагдаж байна.  Та хуулийг ингэж тайлбарлаж, Монголын төрийг ингэж доромжилж болохгүй ээ. 

 

Ийм л хүмүүсийн залгамж халааг авахаар улаарч байгаагаа одоо зогсоох хэрэгтэй Б.Сайнбаяр, Ц.Магалжав нараа. Амбицаа дар, ах нарынхаа булхайг үргэлжлүүлэх гэж байгаагаа зогсоо. 

 

Залуу хүмүүс өөрсдөөсөө биш юмаа гэхэд ард түмэн, бөхчүүдээсээ ичих хэрэгтэй. 

 

Б.Аз

ЭХ СУРВАЛЖ: http://www.imedee.mn

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Nyamdorj nar uneniig ni helsen humuust eldev buduuleg helleg hereglej ner hoch ogohoo bolioroi.Bogs Bat-Erdene,al Nyamdorj geh zergeer oorsdiig chini bichbel yamar baina.
2018-05-04
zochin:
ul mortein sain chuuj chalgaad ene neg olon cheruulch umnuudiig bugdiin zailuul,tegeed uls ooriin medeld avaad zov setgelgeetei zaluu chund ajliin chariuuchuul
2018-05-04
Olon avgait Suhbat:
Bayanmunh Suhbat 2 bolio ichij amidar.Tiim surhii yum bol ta2 ezegneed baigaa uuliin amnuudaa ugchih tendee olon yadarsan ail buulgachih
2018-05-04
70 настанд даруулга хэрэгтэй. Баянмөнх хэмээх шунал нь шулам болсон төгзөгийг тэр допинг Сүхбаттай нь хөөгөөд явуул. Наадуул чинь бөхийн төлөө биш мөнгөний төлөө бүр цаашилбал газар луу нь шунаж яваа. Хэдэн жилийн дараа нураагаад өндөр байшин барьчихвал яах вэ
2018-05-04
Bi:
Orgood ulsad av. Bi darga n Boltol.
2018-05-04
тоглолтоос хэдэн зуун саяараа жилдээ мөнгө орж ирдэг ердөө л ашиг сонирхол нь энэ шдээ мөнгө мөнгө мөнгө
2018-05-03
zochin:
Ene Az gej azgui ! Bayanaagaas heden tug avsan setguulchiin orontsog bna daa !
2018-05-03
Зочин:
Баянмөнх тэргүүтэй нөхөд одоо болиоч ээ та нар хувь хүнийхээ муухай үзлээ хамт олонд тулгаад 17 жил болж байна шүү дээ, энэ өнгөрсөн хугацааны бүх хийсэн ажлыг хууль бус гэж байгаа бол бүх зүйл утгагүй болно ,ийм утга авцалдаагүй юмаар шахалт үзүүлдэгээ боль ямарч их өс хонзон бэ боль л доо
2018-05-03
Нямдорж Данзан .Даваасамбуу агсан нар бол МҮБХ, Бөхийн өргөө хоёрыг үүсгэн байгуулагчид яах аргагүй мөн.Тэхээр Бөхийн өргөөг Нямдоржийн нэрэмжит болговол таарна Хэрэв сүүлийн 16жилийн үйл ажиллагаа хууль бус юм бол энэ хооронд болсон бүх барилдаан цол бай шагналыг бүгдийг нь бас хууль бус гэж хүчингүйд тооц.Буцааж ав.Тэр Баянмөнх ингэж хамаг муу муухайгаа дуудуулж ядахдаа нутаг усныхныраа нэрийг баастаж байхынхаа оронд сайхан уучилалт гуйчихаад налайж суувал гоё
2018-05-03
Mongol:
Bayanmunkh, sukhbat, bat-erdene, chinbat nar bugdeeree bolih heregtei. Zaluus hurlaa hiigeed tsaash n avaad yavna bizde. Yundaa uheldeed shunaad bainaa. Yalanguya Bayanmunkh, Bat-erdene , Chinbat 3 bol odoo bolnoo bolno.
2018-05-03
Зочин:
Баянаа аварга мэргэжилийн бөхийн холбоогоо удирдаад хандив цуглууулаад өргөө босгоо хүний хийсэн юм булаацалдаж байхаар. Сайнбаяр зааныг сайн мэдэхгүй ч магалжавт байгууллага удирдаж явсан туршилга байгаа. АМЕ трейд гэж компанитай будагын үйлдвэр, бетон зуурмагны үйлдвэр, орон сууцны барилга хүртэл барьж байсаныг нь мэдэх юм. Нямдорж, Данзан гуайн мэдэгдэлийг хархад дандаа л баримттай зөв ярьж байна лээ.
2018-05-03
БӨХИЙН ӨРГӨӨ:
ХҮРЭЛБААТАР ХҮДЭРБААТАР СҮХБАТ ЧИНБАТ БАЯНМӨНХ ДУЛАМСҮРЭН ГАНБОЛД НАР МҮБХОЛБООГ БУЛААГААД АВЧИХААР ХОЛБООНЫ ӨМЧ БОЛОХ БӨХИЙН ӨРГӨӨ НЬ ГАРТ ОРООД ИРНЭ ГЭДГИЙН ТООЦСОН МЭДДЭГ УЧРААС Л ИНГЭЖ ҮХЭЛДЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ.ТА НАРТ НЭЛ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД БӨХИЙН ӨРГӨӨГ ТА НАР АВЧ ЧАДАХГҮЙ ЭЭ.
2018-05-03
Ed nariin hen ch bai zail uz ali ali tal ni Tur zasag gej um bga um bol uter turgen buhiin urguu geed buzartai heruuliin alim bolson gazariig turd av hurdan , ene muusain hulgaich nariig zailuul turd avaad tureesel novshnuudad
2018-05-03
Цэрэн:
Нямдорж тэргүүтэй хүмүүс хийсэн юмтай хүмүүсээ .Чинбат юу хийсэн юм бэ шал дэмий юмтай орооцолдож нэр хүндээ унагаах юмдаа
2018-05-03
зочин:
Эвтэй бол бяртай гэж. Эд нар их зүйлийг бүтээсэн дээ.
2018-05-03
Зочин:
Энэ будлианы цаад гол зорилго нь бөхийн өргөөг хусчихснаа л нуух гээд байгаа нь тодорхой.түүнээс биш үндэсний бөхийн шинэчлэл энэ тэр тэдэнд падлий ч үгүй
2018-05-03
ИЧЭЭЧ БОЛИОЧ. ЮУ БИЧҮҮЛЭЭД БАЙГААН:
БУРУУ ЮМ БУРУУ Л БАЙДАГ ДАА . БАЯНАА АВРАГА, ДОПИНГ СҮХБАТ, АЦ ГАНБОЛД ТА НАР ОДОО БОЛИОЧЭЭ. САХАЛ ХҮРЭЛБААТАР ГЭЖ НЭГ ЗАВААН ХОГ БАЙНА.ИЙМ ЮМ БИЧЭЭД ХЭН Ч ИТГЭХГҮЙ ШД. ХЭДЭН ЦААСААР Ч БИЧҮҮЛЖ СУУДЫМ.ЗАВААН
2018-05-03
Olon avgait Suhbat:
Bayanmunh Suhbat 2 bolio ichij amidar.Tiim surhii yum bol ta2 ezegneed baigaa uuliin amnuudaa ugchih tendee olon yadarsan ail buulgachih
Энэ хулгайч нарт эрүү үүсгэж шалгаачээ
2018-05-03
zochin:
Ene Az gej azgui ! Bayanaagaas heden tug avsan setguulchiin orontsog bna daa !