Хойд Солонгост ял эдэлж буй америкчуудыг суллаж магадгүй
2018-05-03

АНУ-ын гурван иргэн Ким Дон Чул, Ким Ха-Сок болон Ким Сан Дук нар Хойд Солонгос улсад ял эдэлж буй билээ. Тэгвэл тэднийг суллах шийдвэрийг Хойд Солонгосын эрх баригчид гаргасан талаар албаныхан мэдээлж байна.

 

 

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнгөрсөн гуравдугаар сард Шведэд айчлал хийх үеэр “эх оронд нь ял эдэлж буй америкчуудыг суллахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун нар тун удахгүй уулзахаар төлөвлөөд буй юм.

 

Трамп өнгөрсөн сард “Манай засаг захиргаа Хойд Солонгост ял эдэлж буй иргэдээ суллуулахын тулд их хичээж байгаа” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин