Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил үргэлжилж байна
2018-05-03

 

 

 

 

 

Замын цагдаагийн газрын ойролцоо  гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна.

 

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяраар ахлуулсан ажлын хэсэг талбай дээр ажиллаж, цахилгааны кабель, холбооны шугам шилжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ. Эхний ээлжинд Үндэсний соел амралтын хүрээлэнгийн зүүн талын явган хүний замыг түр хааж, шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гүүрэн гарцын барилгын ажил хэвийн үргэлжилж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин