Трамп Солонгосын хойг дахь цэргийн тоогоо бууруулж магадгүй
2018-05-04

АНУ-ын Ерөнхийлөгч Доанльд Трамп Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Унтай уулзахаасаа урьтаж, Солонгосын хойгт үүрэг гүйцэтгэж буй Америк цэргүүдийг тоог бууруулах талаар судлахыг Пентангоны удирдлагуудад даалгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

АНУ-ын 29 мянган цэрэг Өмнөд Солонгост үүрэг гүйцэтгэж буй юм.

 

Хоёр Солонгосын эрх баригчид 1953 онд дайныг түр завсарлах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дараа Өмнөд Солонгосын гол холбоотон АНУ, тус улсад цэргээ байршуулах шийдвэр гаргажээ.

 

Трамп, Ким Чен Унтай уулзах үеэрээ Солонгосын хойг дахь цэргийн тоогоо бууруулах төлөвлөгөөгөө танилцуулах бөгөөд үүний хариуд тус улсыг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах санал гаргаж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хөх ордны тэргүүнээс сонгогдоод удаагүй байхдаа “АНУ-ын цэргийн тоог бууруулах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Сөүл энэ долоо хоногийн эхээр эх оронд нь үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн тоог бууруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Америк гэгч террорист улс газрын хөрснөөс арчигдаж байж энэ дэлхий амгалан болно. Зэвсгээ борлуулахын тулд хаана л бол хаана дайн дэгдээж баялгийг нь булааж алж хядаж бна. Бас өрөө дарахын тулд өртэй улсдаа өөрийн гар хөлөө ашиглаж хооронд нь дайтуулж дараа нь хүний эрх ярьж цэргээ оруулдаг. Ингээд өргүй болох жишээний.
2018-05-04