Суудлын автомашины бартаат замын ралли уралдаан болно
2018-05-05

 

Монголын Авто Машин Мотоциклийн Холбооны 2018 оны "седан" ангилалын буюу жижиг машинуудын бартаат замын ралли ангилалын УАШТ энэ сарын 6-нд болох гэж байна. Тус холбооноос тун саяхан "Speed Cup 2018" цуврал уралдааны эхний гарааг Баруунтуруунд амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад Монголд зохиогдолгүй дөрөв, таван жил завсардсан жижиг автомашины ралли тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 

 

Монголын авто машин мотоциклийн холбооноос өчигдөр /2019.05.04/  уг спринт уралдааны техникийн зөвлөгөөнөө хийжээ. Тэмцээний зохион байгуулагчаар "Mongolian Speed Auto Moto Club" ажиллах аж. Тэмцээний дүрмийг танилцуулбал тусгайлан бэлдсэн 40-50 километрийн тойрог замаар 4-6 тойрог уралдаж хэн хамгийн бага цагт нийт замаа дуусгасан нь ялагч болох юм. Уг уралдаанд 15 тамирчин бүртгүүлээд байна. Өмнөх тэмцээнд Эрдэнэт хотоос ирж оролцсон тамирчин сайн уралдаж байсан бол энэ удаагийн тэмцээнд Дорнод аймгийг төлөөлж нэг баг ирж уралдахаар болжээ.

 

Уг уралдааны онцлог нь бусад ралли уралдаанууд шиг кабиндаа хоёулаа явах бөгөөд чиглүүлэгч буюу газрын зураг унших тамирчин сайн байх шаардлагатай аж. Тэмцээний өрсөлдөөнийг шударга байлгахын тулд тэмцээн явагдах замыг нууцалж байгаа бөгөөд тухайн өдөр нь тамирчдад мэдээлэх юм байна. 


Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Horse Power - Racing Team ажиллаж байна. Энэ жил уг ангилалаар хоёр гараа зохиогдох ёстой бөгөөд эхнийх нь энэ Ням гаригт болох уг уралдаан бол ирэх намар 9, 10 сард хоёр дахь гарааг  зохиохоор төлөвлөжээ.

 

Дашрамд мэдээллэхэд Монгол улсад мотоспорт үүсч хөгжсөний 63 жилийн ой энэ онд тохиож байна. 

 


 

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
4-5км зам байлгүй дээ. юун 40,50км.мэдрэл муутай юм бичихээ болиоч
2018-05-06
rally uraldaan yer ni uzegchgu bdg yum doo ugloo 9 tsagt buyant ukhaa sport tsogtsolboroos garaa garna
2018-05-05
Хаа болох газраа нууцалсаныг бодход үзэгчгүй, хүн үзэх хориотой уралдаан болох бололтой.
2018-05-05
rally uraldaan yer ni uzegchgu bdg yum doo ugloo 9 tsagt buyant ukhaa sport tsogtsolboroos garaa garna
Haa bolohoo bichij bolohgui yu
2018-05-05