Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2018-05-07

 

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 22.  Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Shuud.mn
Сонин хачин