Пакистаны Дотоод хэргийн сайд буудуулжээ
2018-05-07

Пакистаны Дотоод хэргийн сайд Ахсани Ибдал зүүн хойд хэсгийн Наравал хотноо ажиллаж байхдаа буудуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сайд сонгогчидтойгоо уулзаж байхдаа ийнхүү гэмт этгээдийн  халдлагад өртсөн байна.

 

 

“Цагдаагийнхан сайд руу халдаж, хүндээр гэмтээсэн этгээдийг баривчилан, мэдүүлэг авч эхэлсэн” хэмээн албаныхан мэдээлэв.

 

“Сайдын биеийн байдал хэвийн байгаа” хэмээн туслах нь хэвлэлийнхэнд уламжлав.

 

Баригдсан этгээдийг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.

 

Пакистан улсад ирэх долоодугаар сарын 15-ны өдөр парламентын сонгууль зохион байгуулагдах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
“Цагдаагийнхан сайд руу халдаж, хүндээр гэмтээсэн этгээдийг баривчилан, мэдүүлэг авч эхэлсэн" - цагдаагийнхан яасан байхнуу???
2018-05-07