В.Путин өнөөдөр Ерөнхийлөгчийн ТАНГАРАГ өргөнө
2018-05-07

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан өнөөгийн төрийн тэргүүн В.Путин өнөөдөр тангарагаа өргөх билээ.

 

 

Өнөөдөр В.Путины гурав дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж байна.

 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт Кремлийн ордонд болно.

 

Тэрбээр анх 2000 онд  Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2004 онд улиран сонгогдсон юм. 

 

2008-2012 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж, 2012 онд гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй. Тэрбээр гурав дахь удаагаа сонгогдох үедээ Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгоно сунгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин