Нийгмийг цочроосон бичлэг түгээхгүй байхыг анхааруулав
2018-05-07

Цахим сүлжээгээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хүүхдээ зодож буй аавын тухай бичлэг хурдацтай тархсан.

 

 

Уг хэрэг нь Монгол Улсад үйлдэгдээгүй бөгөөд бичлэгт гарч буй хүү, аав хоёр нь Монгол Улсын иргэн биш болохыг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Будзаан мэдээллээ. Тэрбээр “Хэдийгээр Монгол Улсын иргэд биш боловч хүүхдийн эрх зөрчигдөж буй гэмт хэрэг, зөрчил. Хүүхдийн эрх дэлхийн хаана ч зөрчигдөж ёсгүй. Тиймээс холбогдох албаныханд хандаж шалгуулах ажил явуулна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж  байна” гэв.

 

Иргэд цахим сүлжээнд нийгмийг цочроосон бичлэг тавьж, түгээснээр зарим иргэд хүүхдээ зодож, тарчлаах сэдэл авдаг тул ийм төрлийн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэн шүү. Манай сайтууд, манай залуучуудын хийж буй кинонууд, ТВ мэдээнүүд али болох хүн зовоосон, тарчлаасан зүйлийг түүж оруулдаг нь туйлын буруу. Өнөө тэнэгүүд нь зэрлэг хүмүүс нь дурайх магадлалтай. Яаж хулгай хийхийг дуурай гэсэн юм шиг, процессыг нь хүртэл нарийвчилан оруулсан байдаг. Саяхан энэтхэгт охид, хүүхнийг ингэж хүчинддэг гээд бүтэн сурвалчлага, нэвтрүүлэг гаргасан. Яах гэж, тэр газар их юм байна гэдгийг харуулах гэсэн үү. Ер нь ямар зорилготой вэ гэдэг нь ойлгогдоогүй.
2018-05-07