Инновацийн ДОЛОО хоногийн ОНЦЛОГ
2018-05-07

 

“Монголын инновацийн 7 хоног-2018” нэгдсэн арга хэмжээний талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

БСШУСЯ, түүний харьяа байгууллагууд, их дээд сургууль, ШУА, бизнесийн байгууллагуудын хамтран зохион байгуулдаг инновацийн долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн инновацийн 7 хоногт хэд хэдэн онцлогтой арга хэмжээ болохыг БСШУСЯ-ны холбогдох албаныхан мэдээлэв. Тухайлбал

 

1.Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг угтсан техник технологийн шинэчлэлд Монгол Улс бэлэн үү сэдвээр ШУА-аас семинар зохион  байгуулна.

2.Хөдөө аж ахуйн техник, инновацийн форум Дархан хотод зохион байгуулна.

3.Соёлын бүтээлч аж үйлдвэрийг хэлэлцэнэ.

4.Хувийн хэвшил дэх инноваци, гарааны компаниудыг хэрхэн дэмжих талаар хэлэлцэнэ.

 

Shuud.mn
Сонин хачин