Улаанбаатар
Энрике Иглесиас: Аав болоод би их томоожсон
5-7

Дуучин Энрике Иглесиас “www.thenewdaily.com.au” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та өнгөрсөн оны аравхоёрдугаар сард ААВ болсон. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Тийм ээ, гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна.

 

-Нэг л өдөр та хүү, охинтой болсон.

 

-Анна бид хоёр нэг л мэдэхэд дөрвүүлээ болчихсон.

 

-Ихрүүдийнхээ нэрийг хэн өгсөн бэ?

 

-Хүүг минь Николас, охиныг минь Льюс. Энэ хоёр нэрийг сонсоод л хэн өгсөн нь тодорхой байгаа биз дээ. Анна ихрүүдийнхээ нэрийг өгсөн. Анна тэдэнд Орос нэр өгөхийг хүссэн. Николас, Льюс ямар учиртай нэр болохыг би сайн мэдэхгүй байна. Ихрүүдийнхээ ачаар би их завгүй болсон. Аав болоод би их томоожсон.

 

-Хэрхэн томоожсон гэж?

 

-Зүгээр л олон муу  зуршилаа хаяхад хүрсэн.

 

 

-Та дургүйцээгүй гэж үү?

 

-Үгүй дээ. Надад дургүйцэх шалтгаан байхгүй. Тэр минь гайхалтай сайхан хүү, охин төрүүлсэн шүү дээ. Тиймээс надад дургүйцэх эрх байхгүй. Нэрнээс болж муудалцах нь утгагүй хэрэг.

 

-Хэрвээ та ихрүүддээ нэр өгөх боломж олдсон бол хэн гэх нэрийг өгөх байсан бэ?

 

-Анна жирэмсэн болохдоо л ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ нэрийг өгнө гэж хэлж байсан учир би энэ талаар бодож байгаагүй.

 

-Та хоёр гэнэт аав, ээж болсон гэдгээ өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж, олон нийтийг гайхшруулсан?

 

-Хүүхдүүд минь мэндлээд хоёр долоо хоногийн дараа бид ярилцаж байгаад нэгэн зэрэг хүүхдүүдийнхээ зургийг инстаграмдаа хийхээр шийдсэн. Бусадтай аз жаргалаа хуваалцах нь гайхалтай хэрэг.

 

 

-Бидний гайхсан шалтгаан бол Аннаг жирэмсэн гэдгийг нь мэдээгүй явдал минь. Та хоёр хүүхдүүдийнхээ талаар их сайн нууцалсан. Гайхмаар шүү. Ямар ч хэвлэл, иргэн Аннагийн жирэмсэн зургийг авч чадаагүй?

 

-Бид их хичээсэн.

 

-Та 2001 онд гаргасан “Escape” дууны клиптээ Аннаг тоглуулж байсан. Энэхүү уран бүтээлийн дараагаас та хоёр болзох болсон. Та хоёрын харилцаа гайхалтайгаар үргэлжилсээр байна?

 

-Аннаг анх хараад л дурлаж билээ. түүний уруулыг үнсэхдээ л би “Аалдаж болохгүй бүсгүй байна” хэмээн бодсон. Тиймээс л өнөөг хүртэл ямар ч бэрхшээлийг үл тоон гараас нь атгасаар байна.

 

-Дуучин, теннисчин бүсгүй хоёрын дурлал бүх цаг үед олны анхаарлыг татсаар байна. та хоёр сүй тавьсан гэх мэдээлэл гарч байгаа. Энэ талаар?

 

-Тиймээ. Бидний дурлал тийм ч содон биш. Бусадтай л ижилхэн.  Гэтэл бүх хүн биднийг ширтэх амаргүй байдаг.

 

-Гол асуултынхаа хариуг сонсож чадсангүй. Сүй тавих.

 

-Тийм ээ. Бид гэрлэх болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин