Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно
2018-05-08

Малчидард иргэдийн анхааралд: 

Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч хүчтэй шороон шуургатай, нутгийн баруун хагаст сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.

 

 2018 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгийн сав газар,  Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 градус,  Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Халх голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутггаар 26-31 градус,   бусад нутгаар  11-16 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

Shuud.mn
Сонин хачин
Gary Derek Beckett:
If you are seeking a Bank Guarantee (BG), SBLC for Lease or Purchase, we are the best financial institution to help you to secure verifiable and easily monetized BG, SBLC and other financial instruments. At SPOT FINANCE, we are a group of experienced bankers, seasoned brokers with years of experience in the financial instrument industry. We deal directly with reliable Providers of BG, SBLC, MT109, MT799, MT760, Loans, Sale and Lease of Financial Instruments issued by Top rated global banks. Our procedure is TIME SAVING and transparent. With us, you can secure any denomination of BG / SBLC from 10M to 10B (EURO / USD) in time for use in Heavy / Light project financing anywhere in the world. Basically, we are here to help you move your business to the next level. Anticipating your interests, Email: info.spotfinanceltd@gmail.com Skype: spotfinanceltd Sincere regards, Gary Derek Beckett SPOT FINANCE LTD
2019-04-07